ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэлийн улс төрийн ИЛТГЭЛ

ikon.mn
2021 оны 4 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Эрхэм журмын нөхөд өө,

Эрхэм ардчилалд хайртай Монгол улсын иргэд ээ,

Ардчилсан намаа ахин сэргээн бадраахын төлөө, амжилт ялалтыг эргүүлэн авчрахын төлөө санаа зориг нэгдэн цугласан Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, журмын нөхөд өө, Ардчилсан намын орон зайг үгүйлэн алсаас ажин суугаа Ардчилсан Монгол улсын нийт иргэд ээ та бүхэндээ АН-ы ээлжит бус их хурлын өдрийн мэндийг хүргэе.

Та бид цугтаа Ардчилсан намын эргэн сэргэлтийн эзэд болж байна. Анхдагчдаасаа салаагүй Ардчилсан нам дараагийн үедээ ирж байгаа түүхэн цаг үеийн гэрч болж байна. Бид бүтээхээс нураах нь, босгохоос сүйтгэх нь, эвлэхээс эвдрэлцэх нь илүү хялбар байдгийг хангалттай харлаа. Харин одоо уналтыг сэргэлт, бутралыг нэгдэл, ялагдлыг ялалт болгохоор энд цуглаад байна.

Үе үеийн ардчилагчид, үйлс зорилго нэгт журмын нөхдөө. Бид дотроо тэмцэлдэж тамираа барах биш нэгдэн нягтарч ажилгүйдэл, ядуурлыг тэтгэж буй халамжийн бодлоготой, хүнд суртал, авилгыг гааруулж хүний эрх, шударга ёсыг гишгэж байгаа увайгүй үйлдэлтэй тэмцэх цаг иржээ.

Бидний цагаан морин жилд эхлүүлсэн эрх зүйт төр, иргэний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, ардчилсан нээлттэй нийгмийн төлөөх тэмцэл бүрэн дуусаагүй байна. Өнгөрсөн 30 жилд Ардчилсан нам ялж, амжилт ажлаар дүүрэн байсан цаг бүрт Монгол улс хожиж, Монголчууд ялсан байдаг. Ээдрээт үеийн тухайн цагтаа эрсдэлтэй ч, хожмоо хожоотой үнэ чөлөөлөх, мал, орон сууцнаас эхлээд үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, иргэн хүн улсдаа эзэн болохуйц олон шийдлүүдийг Ардчиллынхан бид гаргаж, түүний үр шимийг өнөө хүртэл Монголчууд нийтээрээ хүртсээр байгааг та бид мэднэ.

Гэвч өнөөдөр, сүүлийн хэдхэн жилийн буруу бодлогын үр дүнгээр олон зүйлээр Монгол улс эрс ухралтад орлоо. Эрх баригчид шийдвэрлэх асуудлынхаа эрэмбийг ойлгохгүй, өнөө маргаашийг аргацааж, өдөр хоногийг өнгөрүүлсэн үлбэгэр бодлогоо үргэлжлүүлсээр байна. Тэд шүүх, хуулийн засаглалыг дураараа өөрчилж нэг намын дарангуйлал, захиргаадалтын үеийг буцаан авчрахаар улайрч байна. Хүн амын 30 хувь нь ядуурлын балчигт унасан байхад бүтээмжийн бодлого яриагүй тэд 100 жилийн ой тэмдэглэнэ гэж хөөрцөглөн сууна. Ажилгүйдэл, ядууралтай биш ард иргэд, сөрөг хүчинтэйгээ тэмцэлдэж; цар тахал, иргэдийн эрүүл мэндийг биш сонгуулийн ялалт, эрх мэдлээ бататгахад анхаарч; асуудал, шалтгаантай нь биш архи төдийхөн хэлбэр, тусгалтай нь дайтсаар байна.

Төрийн эрх мэдлийг өсгөж, төсвийн хэмжээг тэлж, ордон тойруулж олон байшин барих, даргын өрөөнд зориулж цемент зуурч, тохижилт хийх, айдас, түгшүүрээр ард түмнээ айлгахаа хөгжлийн манлайд хүргэж байна гэдэг хүмүүс сүүлийн хэдэн жил дураараа дургилаа. Иргэний эрх, ардчилал, оролцооны тухай ойлголт лоозогнол, цэцэрхэлийн хэмжээнд очлоо, тийм  хэвээр үлдээсэй гэж эрх баригчид хүсэж байх шиг ч байна.

Гашуун сухайтаар гарах машин тоолж, нүүрснээс олсон орлогоо тэгшитгэн хуваарилж, хамгийн хурднаар, хэрхэн ард иргэддээ тараах вэ? гэдэг ганцхан бодлоготой болоод удлаа. Халамжийн капитализм, уул уурхайн социализм байгуулж байгаа тэдний тархинд бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? хоршоолол-хамтрал-холбоосыг хэрхэн сайжруулах вэ? технологи-ноу хау-инновацийг яаж дэмжих вэ? Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийг тасралтгүйгээр нэмэгдүүлэх боломжууд юу вэ? гэдэг бодлогын асуулт орж ирэлгүйгээр, үүнд хариулах үгийг амнаасаа гаргалгүйгээр удлаа. Энэ хэвээр яваад байхад болно гэж тэд итгэж байна. Үгүй ээ, иргэд нь эрхгүй, эдийн засаг нь хэврэг ийм улсыг бүтээх гэж Ардчиллын партизанууд хувьсгал хийгээгүй юм.

Монголд хуримтлагдсан бүх асуудал, бэрхшээл зовлонгийн шийдэл нь ганцхан зүйлд л бий. Бүтээмж, Монгол хүний үнэ цэнийн өсөлт! Эдийн засагт өсөлт, бүр тийрэлтэт өсөлт хэрэгтэй. Аргалж ажилладаг, ард иргэдээ айдсаар удирддаг, хуурч дөнгөдөг цаг өнгөрсөн. Улам бүр хэрсүүжиж, улс орныхоо өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч суугаа сонгогчид эрх баригчдаас ч, биднээс ч бодит шийдлийг, хөгжлийн гарцыг, тийрэлтэт өсөлтийн бодлогыг, тодорхой гүйцэтгэлийг шаардаж байна. Иймд бид ч бас аргалж амжилт гаргах, ялалт авах боломжгүй ээ. Үнэн байхыг, үйлдэл ам ажлын зөрүүгүй байхыг цаг үе, нөхцөл байдал биднээс улам ихээр шаардаж эхэлсэн. Аргалсан шинэчлэл, аргалсан ажиллагаа, аргалсан дарга Ардчилсан намд огт хэрэггүй ээ.

Үе үеийн ардчилагчид, үйлс нэгт журмын нөхдөө. Ардчилсан намын гишүүд бол албан тушаал эрх мэдэлд дулдуйдаж, ашиг хонжоо хайгчид биш үзэл бодолдоо үнэнч эрх чөлөөний дайчид гэж итгэдэг. Ардчиллын дайчид та биднийг эдийн засгийн бүтцээ зөв болгох, иргэдийнхээ алдагдсан эрхийг эргүүлэн авчрах, дарангуйлал, завхрал, хүнд суртал, авилгалын эсрэг тууштай тэмцэхийг түүх даалгаж байна, түмэн шаардаж байна. Одоо өнгөрснийг тоочих биш урагшаа харж, хэзээ хэзээнээс эв нэгдэлтэй, тууштай, бат эрмэлзэлтэйгээр язгуурын үзэл баримтлалаа сахих, тунхаглах, хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх цаг иржээ. Та бид тэмцэхгүй бол, та бид өөрчлөхгүй бол хэн ч өөрчлөхгүй нь тодорхой. Түүх, цаг хугацаа үүнийг хангалттай харууллаа.

Ардчилсан нам дээрх алдаа бүрийг залруулж, улсаа амжилтад хөтлөх сөрөг хүчний ажлаа хариуцлагатайгаар биелүүлэх түүхэн үүрэг та бидэнд оногдож байна. Улаантан цагаантан, манай тал өрсөлдөгч гэж явцуурдаг хоцрогдсон улс төрийг хойш тавьж, улс орны нийтлэг эрх ашиг, хөгжилд нэмэрлэх шийдэл, асуудлыг шийдэх гаргалгааг хайсан бүтээлч сөрөг хүчин байх болно. Монголын хөгжлийн төлөө, үр хүүхдүүдийнхээ сайхан ирээдүйн төлөө эрх баригчдад ташуур болж, бурууд хурц, зөвд зөөлөн байж, тэмцэх цагтаа тэмцсэн шиг тэмцэнэ. Нам, бүлэг урьд урьдынхаас илүү нягт ажиллаж, УИХ дахь бүлгээ намын нөөц, хүн хүч, бодлогоор дэмжин ажиллах болно.  

Зүүнээр биш баруунаар, төрийг данхайлгаж биш цомхотгож, төсвийг тэлж биш агшааж, бизнесийг хорьж биш дэмжиж, иргэдийг айлгаж биш оролцуулж удирдах бидний зарчим, баруун чигийн бодлогын орон зай Монголын улс төрд дутагдсаар удлаа. Ийм учраас Ардчилсан Монгол улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн сайжруулах, иргэдийнхээ алдагдсан эрхийг нь олж авчрах энэ үйлсэд Ардчилсан намынхан бид цугтаа оройлон оролцох шаардлага хэзээ хэзээнээс илүүтэйгээр бий болоод байна.

Бид өөрсдийнхөө эрх ашгаас намынхыгаа дээш тавьж, намынхаасаа улсынхаа том эрх ашгаа илүүд бодож нэгдэж, нягтрах, эргэн сэргэх зайлшгүй шаардлага бий болоод байна. Бид засгийн эрхээр биш,  Монголын төр, түмэн биднээр, Ардчилсан намаар дутаж байна. Ийм учраас Ардчилсан намаа ч, Ардчилсан Монгол орноо ч цугт нь шинэчлэх “Цуг Шинэчилнэ” хөтөлбөрөө боловсруулан Ардчилсан намын сунгаанд өрсөлдлөө. Улсаа ч, намаа ч иж бүрэн шинэчлэн Хурдан, Хөнгөн, Хүртээмжтэй, Холбогддог болгох Шинэчлэлийн 4Х хөтөлбөрийг маань улс даяар намын гишүүд маань уухайлан дэмжсэнд талархаж байна.

Талцлыг эвлэрэл, ялагдлыг ялалт болгохын тулд залруулах ёстой олон зүйл биднийг хүлээж байна. Энэ олон асуудлыг би ганцаараа биш олуулаа  та нартайгаа хамт, төв нам тойрч биш бүгд оролцож намын эгэл жирийн гишүүдтэйгээ хамт, дээрээ төвлөрч биш доошоогоо ярилцаж тал талаасаа оролцож 200 мянган гишүүнтэйгээ цуг байж иж бүрнээр нь эрс шинэчилнэ.

Намаа эмхэлж, дүрмээ засч даргын гарт цугларсан эрхийг тарааж, УТЗ, ҮБХ, дунд шатруу эрх мэдлийг шилжүүлнэ. Гишүүд нь оролцдоггүй, оролцдоггүй учраас хайрладаггүй, өмгөөлдөггүй болсон алдааг засаж гишүүдээ оролцуулдаг, хамтдаа ярилцаж, цугтаа шийддэг хамтын удирдлагын тогтолцоо, дотоод ардчилалтай нам болохоос шинэчлэл эхэлнэ.

Ардчилсан нам гишүүн төвтэй, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаатай нам болох шинэчлэлийг та бид цуг хийнэ. Эвдэрч салдаг биш эргэж нийлдэг, эвлэрч нэгддэг нам байна. Ардчилсан нам олон шинэ гишүүдээр хүрээгээ тэлж, замын уртад салж явсан, чиг баримжаа нэгтэй гишүүд, дэмжигчид, улс төрийн хүчнүүдтэйгээ эвлэрэн, салсан бутарсан хэсгүүдээ нэгтгэн чиглүүлэх, эргэн нэгдэх боломжийг үргэлжид хайж улам олуулаа болно.

Анхдагчид, 50,60,70,80-н оныхон гэж байгалийн үечлэлээр хуваагдаж, талцдаг байдлыг арилгаж үе хоорондын холбоосыг ухаалгаар хийж, бүх үеийн гишүүдийг, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүх төлөөллийг оролцуулдаг схемийг бүрдүүлнэ.

Би улс төрд цоо шинэ хүн бишээ. УИХ-д 2 дэвшиж, унаж ч, ялж ч үзсэн. Орон нутгийн намыг удирдаж, багтайгаа сонгуульд орж ялж бас ялагдсан удаатай. Бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгон харж орон нутгийн түвшинд ч, парламентад бодлогын хэмжээнд ч шийдлээ гаргаж, багаараа цуг байж, цул явж, олуулаа ялахын төлөө шийдэх- шинэчлэхийн зүгт зүтгэж явна. Гэхдээ би бас улс төрд хуучин хүн бишээ.

Дэмжиж итгэсэн, хүлээлтээс давсан 55%-ийн саналыг хамгаалахын төлөө, хараахан дэмжээгүй үлдсэн бусад гишүүдийнхээ итгэлийг олохын төлөө хувь улс төрчийн нэр хүндээс Ардчилсан намын эрх ашгийг илүүд бодож, эрхэмлэн санаж ажиллах болно. Ард минь, дээр минь ганцхан дарга бий. Тэр нь ардчилсан үзэл санаа, намын жирийн гишүүд та нар маань. Ардаасаа удирдлагагүй, дээрээсээ чиглүүлэггүйгээр хараат бусаар, Ардчилсан намыг ахин бадраахын төлөө, аргалахгүйгээр ажиллах болно.

Захиргаадалтын улс төр, халамжийн эдийн засаг, ядуурлын намагт живсэн шинэ феодалын улс болон хувирч байгаа эх орноо аварч, сэргээн бадруулах цаг иржээ. Мориндоо мордоцгооё. Цагаан морин жилийн өөрчлөлтийн салхийг ахин сэвэлзүүлье. Их салхи хөдөлвөөс нижигнэн хөдлөх болтугай.

Ардчилагчид бид цугтаа нэгдэж, тэмцэж, хөнгөрч, хурдтай сэтгэж, хүн бүртэй бүтээлчээр холбогддог, хүртээмжтэй нам болон шинэчлэгдсэн цагт биднийг хэн ч зогсоож чадахгүй. Тэр цагт иргэд, сонгогчдын итгэл ахин бадарна. Та бид дараа дараагийн олон сонгуульд баярын нулимастайгаар эргэн уулзана гэдэгт итгэж байна. Дараалсан олон ялалттай, бүтээсэн өнөр зүйлтэй, бахархалт цаг айсуй.

 

ЦУГ ШИНЭЧИЛЦГЭЭЕ.

МОНГОЛЫН АРДЧИЛАЛ БАДАРТУГАЙ.

БАЯРЛАЛАА.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [77.37.227.40] 2021/4/8
Нэг нам 2 дарга 2 тамгатай байхыг бас үзлээ.
0 | 0 Хариулах
Офицер [66.181.183.240] 2021/4/5
Илтгэл нэгнээ муулж, ядарсан иргэдээ хоосон итгэл үнэмшилд турхирсан агуулга илэрхийлэгдэж б.на. Ардчилалын үр дүн нь юу болов. Өмч хувьчлал нэрээр эдийн засгийг унагаж, олон үйлдвэрийг сүйтгэж, олон мянган иргэдийг ажилгүй орлогогүй болгож гудманд гаргаж, ядуурлын бүхэл бүтэн нэгэн үе бий болгов. Мал хувьчлал гээд хөдөөд хамжилгат ёсыг бий болгов. Мянгат малчин хэзээч мянгат малчин төрүүлэхгүй, малчдаар боолын хөдөлмөр эрхлүүлж б.на. Орон сууц хувьчилсанаар, орон сууцыг бие биенээ түрээс нэрээр мөлжих мөлжлөгийн хэрэгсэл болгосон. Иргэдийг оршин суух газраа сонгох эрхтэй гэж хууран уламжлалт мал аж ахуйгаас нь салгаж,хотод бөөгнөрүүлж, амьдралын хэв маягийг алдагдуулж, Америк хөгжлийн загварыг тулган хүлээлгэхийг оролдож, хөгжлийн загваргүй болгосон. Зөвхөн ингээд бодоход та нар энэ улсыг хөгжүүлэхгүй гэдэг нь тодорхой бус уу.Цааш нь бичих үү, яахав.
0 | 0 Хариулах
Доржпалам [174.89.38.198] 2021/4/4
Танай дарга гэдэг чинь негее Нямдорж шиг ( их хуралын дарга ) бух гишуудын хуралаар баталсан хуулиа орондоо засвар хиисэн бол одоо хэрэггуй дарга болсон шуудээ чи залуу хун энийг сайн л мэдэж байгаа тиймээс энэ муухай тоглоомоос нэр цэвэр гарсан дээр залуу хун маш зоригтой ,шударага байвал хол явдаг ,
0 | 1 Хариулах
Irgen [103.212.116.41] 2021/4/4
Manaihan uursduu muuhai shuu, yum bolhoor l uvsiihan muu gedeg gevch bvh salbar uvsiihan manlasilj bndag, Mongolin tolgoi bolson seheeten undsen huuliin hichneen hun batallaa daa neg aimgiin esreg undsen huuli batlaaguil yum daa, gants neg esreg yum yaridag humuus bjil bdag haa ch gevch massaaraa buruu geh ni bolovsrolgui shinj
1 | 0 Хариулах
Irgen [192.82.88.17] 2021/4/4
Zuv huniig dargaaraa songoloo, buteegch huniig demjih ni zuv baisan
2 | 0 Хариулах
Зочин [124.158.64.200] 2021/4/4
dov jalga yarisaar l bh uu? halhuud l mongol busad ni gadaad yum bol zugeer nutag nutgaaraa saltsgaachih uu?
1 | 0 Хариулах
Зочин [212.96.81.195] 2021/4/3
Халхын нутаг аюулд орлоо.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.86.49] 2021/4/3
Халхын нутаг аюулд орлоо.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.118.28] 2021/4/3
UVS nam yaljeee
0 | 2 Хариулах
zochir [103.26.195.18] 2021/4/3
Zairmagaa saikhan amttai hiigeerei
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.189] 2021/4/3
Jonhuunuud jonhuuruulj baina daa
3 | 2 Хариулах
Үл мэдэгдэх Цэцэгхэн хот [202.9.46.51] 2021/4/3
Энэ нэг бүтэхгүй хэрүүлтэй нам байнаа.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.150] 2021/4/3
Алтанхуягийн хүн биз дээ. Эвэр нь ургачаагүй л бол одоо Алтанхуягийгаа татах байлгүй
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.142] 2021/4/3
Энэ тэнэг намын хэрүүл дуусаагүй л байгаа юмуу. Төр барьж байсан бол ёстой цусгүй самрах золигнууд юмаа
3 | 1 Хариулах
zochin [64.119.23.140] 2021/4/3
ardchilalaar yadgiim haraldaa ynen archaagyi tsar tahal geed baihad iim l bn
0 | 1 Хариулах
Монголхүү [139.5.217.134] 2021/4/3
Ховд Увсаар хотон тэргүүтэй олон тооны хятад иргэдийг ойрдыг хятадчилах зорилгоор авчирч Монголын баруун хязгаарт байршуулсан. Одоо бол Увс Ховдынхон бүгд хятад хэлээ мэддэггүй монгол хэлтэй хятадууд болчихсон. Хятад хүн ардчилсан намыг удирдана гэхээр ардчилсан нам сүйрчихжээ!
1 | 3 Хариулах
Хөвсгөлийн [202.126.88.223] 2021/4/3
Боoв Оюунчимэг хотон ш дээ.
2 | 0 Хариулах
Зочин [185.245.84.114] 2021/4/3
Чи чинь харин эргүү дагз уу үгүй юу? Миний мэдэхийн Цогтгэрэл баяд ясны монгол хүн. Монголхүү ч гэх шиг, хэн юм бэ чи? Түүхээ мэддэггүй мал уу?! Увс, Ховдод ойрдуудыг суурьшуулсан нь үнэн, гэхдээ хятад байгаагүй юм шүү! Ойрад бол монголын нэг аймаг. Үндсэн нутаг нь манж нар хүн амыг нь хядсанаас хоосорч уйгар, хасаг зэрэг суурьшин Шинэ хязгаар буюу Шинжаан нэртэй болсон юм. Энэ эрлийз хурлийзууд үймүүлээд “монголхүү” ч гэх шиг янз бүрийн нэрээр элдэв юм бичихгүй шүү!
5 | 0 Хариулах
Монголхүү [202.9.40.15] 2021/4/3
Яагаад нэр баастаад байнаа
0 | 0 Хариулах
Irgen [192.82.88.17] 2021/4/4
Shinjan bol zuungarin mongol nutag baisan tuuhee sain unsh, uzel surtalin tuuh bol bodit bish zu
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.139] 2021/4/3
Xaxxaxaxaxa.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.121] 2021/4/3
АН дампуурчээ, хэн нь дарга юм бээээ
2 | 0 Хариулах
Irgen [73.78.112.75] 2021/4/3
Ardchilsan nam ch dampuu umaa uls turiin uzel gej baikhgui neg mungutei umand namin darga ugchikh um nuguu erdene n ardiin namtai niiltsen hairan saihan nam
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.138] 2021/4/3
ЗА БАЯР ХҮРГЭЕ !
0 | 0 Хариулах
үнэн [192.82.88.105] 2021/4/3
Энэ нэг сумын дарга маягийн орк царайтай нөхөр чинь "Тувааны АН"-х нь дарга бил үү?
0 | 1 Хариулах
Зочин [183.177.97.14] 2021/4/3
iim dargatai AH d hen ch sanal ogohgui ee. Harin Tulgatad humuus sanalaa ogno, zaluus bugd demjine
1 | 0 Хариулах
Зочин [109.70.100.36] 2021/4/3
Хүн амьтан ковидоор үхээд байхад энэ новшид тоож байгаа юмч алга чиний хатсан бузар үгээр яадаг юм. Хорой дэглэмтэй үед хүн амьтад битгий шамбааралдуулаад бай.
1 | 0 Хариулах
зочин [122.201.24.189] 2021/4/3
Цу цу. Баттулгын утсан хүүхэлдэй болж ингэж тэнэгтээхээсээ ичих хэрэгтэй. Баттулга өрсөлдөгчгүй нэр дэвших гэж бүхэл бүтэн намыг хагалж тоглоом тоглохоо болиоч
0 | 1 Хариулах
irgen [122.201.31.186] 2021/4/3
Durendee itgesen ORK
2 | 0 Хариулах
Zochin [66.181.161.44] 2021/4/3
Монголын зайрмагны зах зээлийн хаан ice mark tesogiin tsogtgerelee gj
3 | 0 Хариулах
Zochin [135.125.132.42] 2021/4/3
Yer n zairmag hiidiimuu. Ovoo ashigtai bololtoi. Simba bataa bas ih mandsan da heseg hugatsaand
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.167] 2021/4/3
Hvzvv bhgui yum bn kkkkk
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.75] 2021/4/3
Хэдэн даргатай балиар нам бээ
1 | 0 Хариулах
Zochin [66.181.161.109] 2021/4/3
Yuwe heden dargatai ymbe
1 | 0 Хариулах
Zochin [207.180.252.218] 2021/4/3
Corona tarval chi hariutslaga huleehuu. Ene neg songuuli ged hun uheh hamaagui bololtoi. Bah n ch 1 adguus ene ch ylgaagui nus l baina
1 | 0 Хариулах
amar [124.158.67.98] 2021/4/3
Дарга байхын дон тусчихсан хогонцор шив дээ.
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.167] 2021/4/3
manan bvleglel gazariin deeremchin
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.172] 2021/4/3
ардчилал гэж байхгүй гэж нэг хүн хэлсэн байх юм африкийн орнбуд ардчилал д ороод сүйрсэн гэх юм хэдхэн гэр бүл баяжиж олонхи нь айшигтай ядуурдаг гэх юм ядуу хүнд ямарч хэрэггүй нийгмийг ардчилал гэнэ гэдэг цэцэн үг ч байна бид 30 жил ардчилалаар явлаа одоо улам дордоод байхаар үнэн юмаа хятад ядуурал багасаад байх юм сайн бод бод бас дахин бод
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.172] 2021/4/3
нэг санаатай нэг толгойтой яваарай гэж чингэс хаан хэлсэн шүү зүгээр нэг санаандгүы хэлсэн үг биш байх шүү 3 хан сая хүнд олон нам олон толгой огт хэрэггүй ганц зөв гам ганц сайн толгой байхад болно манайх чинь хятадын нэг тосгоны хүн ам шүү олон толгойтой могойн үлгэр болж одоо мөхлөө шүү нэгдээд улсаа аварья
0 | 1 Хариулах