Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар С.Энхболдыг томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар С.Энхболдыг томиллоо
Sara, ikon.mn - text to speech
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:54 2021/04/02

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/4Ch-xPwpAV/

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тус зөвлөлийн дарга Тогтмолын Мөнхсайханыг чөлөөлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг томилохыг дэмжив. 

Мөн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Бямбасүрэнгийн Мягмар нь чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул түүнийг чөлөөлж, Хаянхярваагийн Амгаланбаатарыг томилов. 

11:50 2021/04/02

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Э.Энхжаргал, Х.Амгалан, Л.Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох эсэхээс санал хураалт явуулахад Э.Энхжаргал, Л.Төр-Од нараас бусдыг гишүүнээр томилохыг дэмжсэнгүй. 

11:29 2021/04/02

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх,  Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Лхагважавын Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилохыг байнгын хороо дэмжсэн юм.  

УИХ‑ын дарга Г.Занданшатар: Нийгмийн даатгалын санд хулгай нүүрлэсэн нь үнэн. Энэ асуудалд Нийгмийн бодлогын байнгын хороо шинэлэг байдлаар хандахгүй байна.ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сан дампуурсан гол шалтгаан бол хуримтлуулсан мөн инфляцаар элэгдэлд ороод, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж байна гэж байнга нэмээд зарлага тал нь нэмэгдээд, орлогыг нь бүрдүүлэх эх үүсвэр байхгүй байсантай холбоотой.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хулгайгаар хүү цохиж байршуулдаг байсан гэмт хэрэг нь нотлогдсон. Эрүүл мэндийн сан ч ялгаагүй. Сангийн менежмент бүрэн алдагдсан. Энэ санг хамгаалахын тулд ажил олгогч, даатгуулагч, үйлдвэрчний эвлэлээс төлөөллийг нь бүрдүүлдэг. Энэ хүмүүс нүдэн балай суусан учраас Нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Найзан дундаа, ар өврийн хаалгаар хүн оруулж ирдэг асуудал байх ёсгүй. Энэ Үндэсний зөвлөлөөс хамаг юм болсон шүү.

Манаж бай гээд явуулахад хамтарч хулгайлсан учраас Нийгмийн даатгалын сан өсөж арвижихгүй байгаа юм.