Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн бондын арилжаанд 0.025 хувийн шимтгэлтэй оролцох боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн болон ам.долларын бонд гаргаж олон нийтэд нээлттэйгээр санал болгохоор боллоо.

Бондыг 3 үе шаттайг гаргаж арилжих бөгөөд нэгдүгээр ээлжийн 600 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын захиалга нь 2021 оны 3 сарын 30-аас эхлэн 4 сарын 2-ны өдрийг дуустал явагдах юм.

Та “Гүүдсек” ҮЦК-ийн харилцагч бол нэг жилийн 60,000 төгрөгийн үнэтэй гишүүнчлэлийн эрхийг худалдан авснаар Монголын хөрөнгийн биржийн хувьцаа болон бондын арилжаанд брокерийн шимтгэл тэг буюу зөвхөн системийн суурь шимтгэлийг төлж оролцох боломжтой.

Бондын дэлгэрэнгүй танилцуулгыг энд, анхдагч зах зээлийн арилжааны хуваарийг энд дарж харна уу.

 

*Суурь шимтгэл гэдэг нь МХБ болон бусад зохицуулагч оролцогдын авдаг, үнэт цаас худалдах, худалдан авах үед заавал төлөх шимтгэл юм.

 

Компанийн танилцуулга

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Тавантолгойн нүүрсний ордод олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдаж өөдгөө 11 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компани нь дэлхийн коксжих нүүрсний 3.32%-ийг дангаараа нийлүүлдэг бөгөөд ойрын жилүүдэд энэхүү хувийг 10%-д хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Мөн дэлхийн хамгийн том коксжих нүүрсний хэрэглэгч болох Хятад улсаас 300 км-ийн зайтай хамгийн ойрхон нийлүүлэгч нь тул цаашид ч үйл ажиллагаа нь тэлэх төсөөлөлтэй байгаа.

Мөн Монгол Улсын хэмжээнд Топ-3 татвар төлөгчийн нэг бөгөөд 2,512,768 иргэн тус компанийн хувьцааг эзэмшдэг билээ.

 

Зарцуулалтын төлөвлөгөө

Бондын санхүүжилтээр босгох 2 их наяд төгрөгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөж байна.

972.7 тэрбум – Дэд бүтцийн төслүүд
Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үлдэгдэл санхүүжилтэд ихэнх хөрөнгө зарцуулагдах бөгөөд Таван толгойн дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтад 306.2 тэрбум төгрөгийг мөн зарцуулна.

371 тэрбум – Уурхайн хөгжүүлэлт
Олборлолтын техник, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний 10 сая тонны блокын санхүүжилтийг хийнэ.

650.6 тэрбум – Эргэлтийн хөрөнгө
Компанийн бусад эргэлтийн буюу богино хугацааны зардлуудад зарцуулна.

“Гүүдсек” ҮЦК

Вэбсайт: www.goodsec.mn

Фэйсбүүк: www.facebook.com/goodsecmongolia

Утас: 70121878, 96046767


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.