ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ОБЕГ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь зургаан см, цасан дахь усны нөөц 2.66 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Чулуут, Идэр голын сав  газруудын  60-70%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.2 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 40% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.12 шоо.км байна.

  Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

  • Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүлгэх,
  • Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
  • Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг