2021/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S30
06:00
S30
07:00
S30
08:00
S32
11°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ худалдан авах нэг сая тун Спутник V вакцинаас гадна хүмүүнлэгийн тусламжаар 300,000 тунг нийлүүлэхээ мэдэгджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХГ

Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын даргын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриев нарт тус тус захидал илгээсний дагуу энэхүү вакцин нийлүүлэх гэрээг байгуулжээ.

ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нэг сая тун вакцин нийлүүлэхээс гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакциныг нэмж нийлүүлэхээр ажиллаж байгаа талаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб уулзалтын үеэр мэдэгдлээ. Хоёр орны Засгийн газрын зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур 1.3 сая тун вакциныг хоёр хувааж нийлүүлнэ гэдгийг тэрбээр хэллээ.

Монголын ард иргэдийг вакцинжуулах ажилд хувь нэмрээ оруулж, цар тахлын амаргүй цаг үеийг хамтдаа даван туулж, хөрш орнуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд туслалцаа үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлээд, цаашид вакцины худалдан авалтыг үргэжлүүлэх бодлого баримталж байгаагаа дуулгалаа.

Мөн энэ үеэр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийг сэргээх үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.

x