Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрсдэлтэй зарим үйл ажиллагаа, орон нутаг болон нийслэлийн шаардлагатай газруудад дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хязгаарлалт хийнэ"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Халдварын тоо эрс өсөж байгаа. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Өнөөдөр УОК хуралдана. Эрсдэлтэй гэсэн зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Цаашлаад дөрөвдүгээр сарын 5-н хүртэл аймаг орон нутаг болон Улаанбаатарт шаардлагатай газруудад хэсэгчилсэн хязгаарлалт хийхээр төлөвлөсөн. 

Халдварын тохиолдлын тоо буурахгүй, нэмэгдээд байвал 4 дүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтооно гэдгийг иргэддээ хэлсэн байгаа.

Шинжилгээ, тусгаарлалтын байртай холбоотой албан тушаалтнуудын асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Жагсаал цуглааны үйл ажиллагаа хориотой байгаа. Жагсаал хийсэн иргэдэд хуулийнхан зөвлөгөө өгч, холбогдох арга хэмжээ авсан” гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/462737264925450