Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:34 2021/03/26

Ийнхүү УИХ-ычн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржхандын Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.  

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/4t6eyBfgUw/

12:23 2021/03/26

Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг 78.8 хувийн саналаар дэмжлээ. 

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцов. 

12:13 2021/03/26

АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дуусаж Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Үндсэн хуулийн цэцийн гишүүн томилогдож байгаатай холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайт дээр мэдэгдэл гарсныг та бүхэн харсан байх. Үндсэн хуулийн цэцийн Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн. Мөн Н.Чинбат гишүүн өндөр насны тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон.

Тиймээс Ш.Цогтоо, Д.Солонго хоёрын хэнийг нь чөлөөлж, орных нь хүнээ томилохоо тодорхой болгох нь зүйтэй болов уу.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хориг ч орж ирж магадгүй юм байна шүү.

10:35 2021/03/26

Үдээс өмнө хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг шийдвэрлэсэн тул чуулганы хуралдааныг түр завсарлаж, 12:00 цагаас үргэлжлүүлэхээр болов. 

Энэ хооронд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж  "Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=1421569361531895

10:20 2021/03/26

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэхээс нэг хоногийн хугацаатай завсарлага авсан билээ. 

Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Манай бүлэг хэлэлцэх асуудлаас завсарлага авсан. Гэхдээ завсарлага авсан хугацаа арай бага байна. Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан бүлэг тав хоногийн завсарлага авах эрхтэй байдаг. Тиймээс завсарлагын хугацааг дахин гурав хоногоор сунгах хүсэлт гаргаж байна" гэв. 

АН-ын бүлгийн уг хүсэлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар "Завсарлага авах хугацааг өнөөдрийн 12:00 цаг хүртэл сунгаж байна" гэдэг хариулт өглөө. 

Ийнхүү АН-ын бүлгийн завсарлагыг сунгаснаар дараагийн асуудлуудыг хэлэлцэж байна. 

09:15 2021/03/26

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:  

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал (үргэлжлүүлэн хэлэлцэнэ);
  • Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай; 
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай; 
  • "Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/. 

Үдээс хойших хуралдаан: 

  • Улсын Их Хурлын гишүүн Тогмидын Доржханд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.  