Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Батлагдсан 373 тохиолдол гэрийн тусгаарлалтад байна. Тэднийг өрхийн эмч нар хянаж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн гэрээр тусгаарлагдаж байгаа вэ. Тэдэн хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн хүмүүсийг тодорхой шалгуурыг харгалзан үзэж гэрийн эмчилгээ хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 373 батлагдсан тохиолдол гэрийн тусгаарлалтад байна.

Тухайн иргэдэд өрхийн эрүүл мэндийн эмч нараар дамжуулан өдөр тутамд хяналт тавьж байгаа.

-Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд PCR шинжилгээг хэрхэн өгөх вэ?

- Батлагдсан тохиолдлуудын хувьд дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин ойрын хавьтал болсон иргэдийг хувьд журмынхаа дагуу явуулын болон Өрхийн эрүүл мэндийн төвөөс баг очиж шинжилгээ авч байгаа.

Ойрын хавьтал болоод гэрээ тусгаарлагдсан иргэд шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоногийн тусгаарлалтын хугацаагаа заавал дуусгах ёстой. Халдвар ойрын хавьтлын тооноос хамааран асар хурдацтай өсөж байгаа энэ үед шинжилгээний хариу удах тохиолдол бий.

Тиймээс тэвчээртэйгээр тусгаарлалтынхаа хугацааг дуусгахыг анхааруулж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/167494668525217