Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: УОК-ын Шуурхай штабын ажилтнууд эрсдэлтэй газар ороод, эргээд тусгаарлагдсан

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Биеийн тамир, спортын улсын хорооны томилолтоор орон нутагт цом хүлээлгэн өгөхөөр явсан багийнхан Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгуудаар явж, тухайн аймгуудад халдвар тарсан гэх мэдээлэл байгааг ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр албаныхнаас тодрууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Архангайд томилолтоор очоод байсан энэхүү багийн хоёр гишүүнээс халдвар илрээд байна. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтлыг тодорхойлж, тусгаарлан шинжилгээ авч байгаа. Харин Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймагт гарсан тохиолдлууд энэ томилолтын багтай хамааралтай гэдэг нь бидэнд мэдэгдээгүй. Эдгээр аймгуудад гарсан халдварын тохиолдлууд Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалтай холбоотой тохиолдлууд байна" гэдгийг хэллээ.

Мөн энэ асуудлаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Олимпын хорооны томилолтын баг гэх мэдээлэл гарсан. Олимпын хороо орон нутагт цом хүргэх арга хэмжээнд оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

УОК-ийн Шуурхай штабын ажилтнууд халдвар авсан талаар мэдээлэл мөн гарч байгаа. Энэ хүмүүс ажлаа хийгээд, тусгаарлалтад ажиллаж байсан. Тэд эрсдэлтэй газар ороод, эргээд 14 хоногийн тусгаарлалтад орсон гэдгийг та бүхэн ойлгоорой" хэмээн тайлбарлалаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.25/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/167494668525217