Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Сүүлийн хоногт Улаанбаатарт 267, долоон аймагт 18 тохиолдол шинээр батлагдлаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн хоногт 16 лабораторид 13,456 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 285 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,895 болж байна. 285 тохиолдлын 267 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 18 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Завханд нэг, Баянхонгорт нэг, Дорноговьд хоёр, Орхонд гурав, Архангайд хоёр, Дархан-Уулд долоо, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Сүүлийн хоногт 97 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,044 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,391 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,169, хүндэвтэр195, хүнд 21, нэн хүнд 6 хүн байна.

Халдварын нөхцөл байдал улс орон даяар улам хүндэрч байна. Эдийн засгаа эрчимжүүлэх эрүүл мэндээ хамгаалах бодлогыг зэрэг явуулж байна. Гэсэн ч дэлхий дахинд халдварыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох байгаа. Иргэд Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Ингэснээр хөл хорио тогтоохгүй халдварыг хумих боломжтой" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.25/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/167494668525217

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5,359 /2021.03.25/

  • Улаанбаатар-4,917 /сүүлийн 24 цагт 267 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-7 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
  • Архангай-6 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Төв аймаг-31 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Хөвсгөл-16 
  • Дархан-Уул- 69 /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/
  • Увс- 2 
  • Баянхонгор-1 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
  • Дорноговь-34 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Орхон-28 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 16 цаг