Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзав

ikon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хошууч генерал Т.Бадралыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал үүрэгт ажилдаа томилогдсоноос хойших таван сарын хугацаанд Монгол Улс-БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг бүх түвшинд бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа, эдийн засаг, худалдааны салбарт урагшлуулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг Элчин сайд Т.Бадралаас хүслээ.

 


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба