Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэг иргэнээс халдвар илэрч, хөл хорио тогтоожээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт" сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёр иргэн 2021 оны 3 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд тус сувилалд амарсан байна.
 
Тус хоёр иргэнээс 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 20:00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу эeрэг гарлаа.
 
Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
 
Ойрын болон дам хавьтлуудыг тогтоож 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бол 16 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-рүү тээвэрлэв. PCR шинжилгээний хариу гартал Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.