ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн байгууллага албан тушаалтнууд хоорондоо гэрээ, санамж бичиг байгуулдаг явдлыг таслан зогсоох үүрэг өгчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗГХМОНХГ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзан төрийн албаны шинэчлэл болон хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Уулзалтаар Ерөнхий сайд төрийн албаны ангиллыг шинэчлэх, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцлон анхаарах, улсын хэмжээнд төрийн албаны бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн ямар ангилалд хамруулах, албан хаагчдын ажлын чадвар, ёс зүй, хандлага, хариуцлагын асуудлыг сайжруулах, ажлын үнэлгээг бодитой болгон, гүйцэтгэлд үндэслэсэн цалин хөлсний тогтолцоонд шилжих, гадаадад ажиллаж байгаа болон улсын зардлаар гадаадад суралцсан залуусыг төрийн албанд ажиллуулдаг зохицуулалт хийх, цахим технологийг төрийн албанд нэвтрүүлж, нэгдсэн мэдээллийн сан, системтэй болгох талаар онцлон ярилаа.

Төрийн албаны зөвлөлөөс шинэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж байгаа ажил болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын гүйцэтгэлийг цахимжуулах ажлуудыг зарим орон нутагт өөрсдийн санаачлагаар эхлүүлэн хэрэгжүүлж байгаа сайн туршлага байгааг дурдаж байлаа. Төрийн албаны шалгалт бүрэн цахим хэлбэрт шилжсэн, төрийн албан хаагчдын мэдээллийн нэгдсэн санг шинэчлэн өөрчилж байгаа талаар мэдээлсэн.

Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлд ирж буй өргөдөл гомдлын тоо нэмэгдэж байгаа,хууль журам дүрмийн биелэлт хаа хаанаа зарим талаар хэрэгжихгүй байгааг мөн дурдав.

Ерөнхий сайдаас төрийн албаны бүтэц, чиг үүргийн хуваарилалт, давхардал, ангиллыг шинэчлэх зураглал гаргах, эрх зүйн шинэчлэлийн төсөл боловсруулах, төрийн албаны ёс зүйг сайжруулах, харилцан бэлэг солилцдог, төрийн байгууллага албан тушаалтнууд хоорондоо гэрээ, санамж бичиг байгуулдаг явдлыг таслан зогсоох, төрийн ажлын нарийвчилсан стандарт, дүрмийн төсөл боловсруулах зэрэг чиглэлээр Төрийн албаны зөвлөлд үүрэг өглөө.

Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр, Л.Цэдэвсүрэн, Э.Болормаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж оролцсон бол Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Д.Баатарсайхан, Д.Идэрчулуун нар оролцлоо.

 

Эх сурвалж: ЗГХМОНХГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.113.238] 2021/3/22
өөрийн булайгаа л нуух гээд
0 | 0 Хариулах
Oh huurhii [202.126.89.162] 2021/3/20
Toriin sangiin zeeleer tomchuudiin ariin haalgaar yvuuldag , tolgoi muutuud bdag shuu. Shiid gargahaasaa omno sudalj bj hiigeechee,,,
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.173] 2021/3/20
МҮОХ БТСГ гээд 2 газар баахан хүмүүсээ цуглуулаад хамтран ажиллах санамж бичиг зурж байлаа.жонхуугийн суга түвшинбаяр,МАН.ын боол сагсчин шаравжамц хоёр.Аргагүй ухаан дутуу биеийн хүчээс өөр ажиллаж байгаагүй,чадваргүй гарууд.
0 | 0 Хариулах
123 [202.179.27.53] 2021/3/20
баатарзориг гэж хүн сүүлийн бараг 10 жил дарга хийлээ. Тэгэхээр одоо төрмйн албаны сул дорой чадамжгүй ялзарсан бөйгаа нь энэ хүнтэй их холбоотой юм биш шүү
0 | 1 Хариулах
Иргэн [202.9.46.132] 2021/3/20
Яамд сангуудын орон тоо бүтцийг шинэчилж зарим санг татан буулгах хэрэгтэй. Яамны болохгүй ажлыг хийдэг санг татан буулгаж хэрэгтэй зүйлд төслийг нь зарцуулах талд анхаарах цаг болсон баймаар зөвлөхүүд нүдээ нээдээ. Нямдорж ажлаа хийдээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.172] 2021/3/20
Өөр өөртэйгөө санамж бичиг байгуулчихна өө кккк.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.170] 2021/3/20
Ih hurliin hariyaa baiguullagad said uureg ogood l.... ene hamag tomilgoog ene said hiideg um bishuu
0 | 0 Хариулах
dabaa [139.5.218.208] 2021/3/20
zob snuu, gadaadad ondor bolobsrol ezemsnsen zaluucnuudiig ajliin bairaar hangah estoi, mon ondor medleg tursnlagtai ahmaduudiig bas todorhoi cnigleleer ajilluulah ni zob
1 | 0 Хариулах
Зочин [192.82.69.25] 2021/3/20
Зөв. Угаасаа л хамтарч ажиллах ёстой шд.
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.158] 2021/3/20
Энэ зөвөө?! Ёстой инээдтэй санагддаг байсан зшйлийн нэг нь энэ байсан?!
2 | 0 Хариулах
Зочин [192.82.74.41] 2021/3/20
Оюунэрдэнэ өөрөө сонгон шалгаруулалт хийхгүйгээр гаднаас шууд агентлагийн дарга, яамны газрын дарга нарыг түр орлон гүйцэтгэгч нэрээр, хууль бусаар томилж байж ичихгүй хуулийн хэрэгжилт яаж ярьдаг байна. Ичих булчирхайгүй хулгайч чинь
7 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2021/3/20
сайн байцгаана уу? Тэгвэл таарнадаа. Нэгэн цул/solid улс байж засаг захиргааны нэгж болох хэдэн аймгуудтайгаа, аймгууд нь өөр хоорондоо, Төр, Засаг, ЗГ, ЗГ-ын салбарууд, агентууд, УИХ-ын гишүүд нь гэсэн доголдлууд санамж бичиг гээд хаа хамаагүй гадаад хэрэг, гадаад худалдаа, гэрээ хэлэлцээр, хэлцэл, протокол, дипломат харилцааны зохих зүйд ямар, хэрхэн учрын улмаас улбаалж ихэвчлэн хэрэглэгддэг арга хэмжээ, үйл ажиллагаа, асуудал, нөхцөл, байдал гэхчлэнгийн хэлбэрээс, төрлөөс хамаарч тодотгогдож хэрэглэдэг хэрэглээг үнстэй холиод байдгаа болих нь дээрдээ.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.55] 2021/3/20
ТӨРИЙН АЛБАНЫХАН ХООРОНДОО САНАМЖ БИЧИГ ГЭДЭГ ХООСОН ЦААСАН ДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРЧИХААД ТҮҮНИЙГЭЭ АЖИЛ ГЭЭД ОЙЛГОДОГ БОЛЧИХСОН БАЙНА. ХОРИГЛОХ НЬ ЗӨВ. ТӨРИЙН АЛБАТАЙ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БОЛСОН. ТЭД УГ НЬ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ҮЙЛЧЛЭГЧИД БГА ЮМ. ГЭТЭЛ БҮГД ДАРГА БОЛЖ ДАРАНГУЙЛДАГ БОЛСОН...
7 | 0 Хариулах
Зочин [107.117.168.15] 2021/3/20
Yag2
0 | 0 Хариулах
Иргэн [59.153.114.124] 2021/3/20
Төрийн өмчит үйлдвэрийн газрууд төрд дарамт болно.Уул уурхайн үйлдвэрүүдийг түргэн хувьчилж ,татварыг нь зохистой болгож ,хөрөнгийг нь эргэлтэд оруул. Харин оюуны өндөр чадамж шаардсан орчин үеийн үйлдвэрт төрөөс хөрөнгө оруул.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.34] 2021/3/20
Одоо тэгвэл хулгайлах л ажил үлдэж дээ
1 | 1 Хариулах
Зочин [106.130.208.158] 2021/3/20
төрийн албаны шинэчлэл гж сүр юм ярихаасаа өмнө [хориотой үг] Оюунчимгийн хүүг халчих. Чаддаг юм бол
5 | 0 Хариулах
Зочин [66.181.176.176] 2021/3/20
тэгхээр наад хулгайчуудад чинь хулгайнаас нь өөр ажил үлдэхгүйшд ха ха.
4 | 1 Хариулах
кхх [66.181.188.45] 2021/3/20
сэдвээ ойлго тэнэгээ
0 | 1 Хариулах
Zochin [192.82.67.41] 2021/3/20
Зөв зөв авлига хээл харуулаад сэргийлж буй нэг хэлбэр
1 | 0 Хариулах
do [202.55.191.45] 2021/3/20
yg zow neeh surhii sanamj bichsen garuud
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.21] 2021/3/20
Хоорондоо үл довтлох гэрээ санамж бичиг байгуулаад гоё бсн юмсан. Хаха
5 | 0 Хариулах
Зочин [66.181.178.150] 2021/3/20
Яг зөв муу даварцан хулгайчуудыг!
1 | 0 Хариулах