Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан хувьсгалын 24 жил

Д.Түвшин
2013 оны 12 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Ардчилсан хувьсгалын 24 жил

Одоогоос 24 жилийн тэр­­­тээ буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр Залуу­чуу­дын соёлын төвийн өмнө уран бүтээлчид голдуу 300 гаруй хүн цугларч, МоАХ-г байгуулснаа албан ёсоор зарлан тунхагласнаар Мон­гол оронд ардчилсан хувьс­гал эхэлсэн түүхтэй. 

Тэд МАХН-ын Төв Хо­рооны VII бүгд хурал, БНМАУ-ын АИХ-ын VIII чуулганд хан­даж, улстөрийн 13 шаард­лага тавьсан өр­гөх бич­гээ түмэн олонд со­нор­дуулснаар Мон­гол орныг нэг намын даран­гуйллаас ан­гиж­руу­лах ард­чилсан хувьс­галын түрлэг ард олны дэмжлэгийг хү­лээсэн юм. 

Тэр үед Засгийн эрх барьж байсан МАХН-ын удирдлага МоАХ-ны шаард­лагыг хүлээн авахаас татгалзсан тул 1989 оны арванхоёрдугаар сарын 17-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнө хоёр дахь цуглаанаа хийхэд 2000 га­руй хүн оролцож байж. 

Харин гурав дахь цуг­лаан, жагсаал 1990 оны нэг­дүгээр са­рын 14-нд одоо­гийн Эрх чөлөө­ний тал­байд болсноор тэр үеийн МАХН-ын Төв хороо Мон­гол орон хөгжлийн өөр за­мын эхэнд ирээд байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оржээ.

Ардчилсан хувьсгал гүнз­гийрсээр 1990 оны гурав­­дугаар сарын 7-ны өдрийн 14:00 цагаас МоАХ-ны 10 гишүүн улстөрийн өлсгөлөн зарласан нь гур­­ван өдөр, хоёр шөнө үр­гэлж­лээд ялалтаар өндөр­лөж, МАХН-ын Төв хо­рооны Улс Төрийн Товчоо бү­рэн бүрэлдэхүүнээрээ огц­­рохоо мэдэгдсэнээр 1990 оны гуравдугаар са­рын 9-ний 23:00 цагт анх­ны улстөрийн өлсгөлөн зогс­сон түүхтэй. 

Цагаан морин жилийн хувьсгалын эхлэл МоАХ-ны анх­ны цуглааны 24 жилийн ойг тохиолдуулан ардчилсан хувьс­галын ман­лай С.Зориг агсны хө­шөөнд цэцэг өргөж, хүн­дэтгэл үзүүлдэг уламж­лал тогтсон. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 2-нд алуурчдын гарт ха­рам­­сал­тай­­гаар амиа алдсанаас хойш 15 жил өнгөрчээ. 

Алдаж, онож яваа ч Монголын ардчилал эрийн цээнд хүрч л явна. Он жилүүд өнгөрөх тусам түү­хэн хүмүүс цөөрч, ту­хайн үеийн үйл явдал хүмүүсийн ой санамжаас алгуурхан мартагддаг хэ­дий ч мартаж боломгүй хүн, мар­тагдах ёсгүй үйл хэрэг байдаг. 

1990 оны ардчилсан хувьсгал, түүний удирдагч С.Зориг нар чухамхүү тийм л гайхамшигтай түүх хүүрнэсээр зуу, зуун жилд дурсагдах гавьяатай. Он жилүүд нисч ирээд урсан одно. Монголын ардчилсан хувьс­гал 24 жилийн түүхээ та бид­ний сэтгэл зүрхэнд хүүрнэж байна. Сонсогтун. Ард­чилсан хувьс­галаас хой­ших 24 жил гэдэг түүхийн он цагийн хувьд тийм ч их хугацаа биш билээ. Гэхдээ өнгөрсөн бо­­­гинохон хугацаанд монгол­чууд ард­чиллын үнэт зүйлсийг бага багаар өөрс­дийн болгосоор л яваа. 

Бид Азид анх удаа буун дуугүй хувьсгал хийж чад­сан шигээ өнөөдөр ч шил­жилтийн үеийг хам­гийн амжилттай давж яваа орноор яригдаж дэлхий нийтэд жишээ болсоор л явна. Мьян­­мар, Киргиз, Банг­ладеш, Шриланк гээд олон орон 1990-ээд онд бид­­ний туулсан замыг “гай­­хамшигтай” хэмээгээд даган дуурайж, үлгэр жи­шээ аваад явж байгаа. 

Үр­гэлж бусдаас су­рал­цаж байдаг монголчууд 24 жи­лийн өмнө эхэлсэн ард­чилсан хувьс­галынхаа ачаар бусдад заахтай болж. Энэ нь бахархал биш гэж үү. Тийм ээ өнөөдөр Ца­гаан морин жилийн хувьс­галын анхны шан татсаны 24 жилийн ойн түүхт өдөр өө. 

Зураг