Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан морин жилийн түүхийг эргэн сөхөв

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 6
iKon.MN

Дусал ч цус гаргалгүй ардчилсан нийгмийг цогцлоосон хэмээн манай улс дэлхийн ардчилсан орнуудад ихэд үнэлэгддэг. Тэгвэл тэртээх 24 жилийн өмнөх цагаан морин жилийн түүхийг сөхөж, сануулсан нэгэн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

1990 оны ардчилсан хувьсгалын үйл явцыг харуулсан зургууд энд дэлгэгджээ. Тус үзэсгэлэнд 150 гаруй гэрэл зураг тавигдсан бөгөөд мэргэжлийн болоод сонирхогчдын авсан зургууд аж.

Дашрамд дурдахад, 2000 оны УИХ-ын сонгуулиас хойш зургаан сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөөх таван нам нэгдэж байсан билээ.