Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өвлөөс хаврын улиралд шилжихэд хүний биеийн дархлаа нэлээд унадаг, эрдэс амин дэмээ ч алддаг

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 17
Сурталчилгаа
 
 
Өглөө нь нар мандаж, өдөр нь шороо шуурч, орой нь бороо орж, шөнө нь цас хаялах хаврын тэнгэр үнэхээр тодорхойгүй. Хаврын улирлын тогтворгүй цаг агаарыг дагаад хүний бие ч тогтворгүй байдалд ордог. Ялангуяа өвлөөс хавар луу шилжих энэ үед бидний дархлаа муудаж, сульдаж ядардаг. Тэгвэл энэ үед ямар хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих талаар Монголын хоол зүйчдийн холбооны гишүүн, хоол зүйч С.Хулангаатай ярилцлаа.
 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид бүхэн өвлийг өнтэй давж урин хавартай золгоод байна. Хэдий дулаан цаг ирж байгаа ч яг энэ үеэр бидний биеийн дархлаа мууддаг, амархан ядардаг шүү дээ. Тэгвэл хаврын улиралд хэрхэн дархлаагаа дэмжиж, ядарч сульдахгүй байх вэ? ямар хоол хүнс хэрэглэх вэ? гэдгээс яриагаа эхэлье.

Баярлалаа, Танд болон энэхүү ярилцлагыг уншиж буй бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Ер нь улирал солигдох мөч бүрд  хүний бие тодорхой хэмжээний өөрчлөлтөд орж байдаг. Зунаас намар, намраас өвлийн улиралд шилжихэд харьцангуй хөнгөн. Харин өвлөөс хаврын улиралд шилжихэд хүний биеийн дархлаа нэлээд унадаг, эрдэс амин дэмээ ч алддаг. Гэхдээ энэ нь тийм айхтар хүнд ноцтой асуудал биш л дээ. Учир нь өвөг дээдсээс маань уламжлагдан ирсэн нүүдэлчдийн хоол хүнс нь маш гайхалтай шидтэй. Нүүдэлчин ард түмэн бид хаврын улиралд ядарч сульдах, хий ихсэхээс сэргийлж шар тос, борц, булууны ясны шөл, тойгны ясны шөл зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж ирсэн. Гэхдээ хэмжээ маш чухал. Жишээ нь дээр үед нэг тогоо дүүрэн цайнд нэг халбага л шар тос хийж самардаг байсан. Гэтэл одоо нэг аяга кофенд нэг халбага шар тос хийж уудаг хүмүүс олон болжээ. Энэ нь эргээд элэг цөсөндөө маш хортой. Ер нь ямар ч хоол хүнсийг зөв тохируулж, хязгаартай хэрэглэж чадвал хориотой хүнс гэж байдаггүй.

Тэгэхээр хүнсний зүй зохистой хэрэглээ гэдэг нь хамгийн чухал зүйл юм байна. Тэгвэл шөлний хэмжээ ямар байх ёстой вэ? Булууны яс, тойгны ясны шөл илүүднэ хурцадна гэж байх уу?

Шөл илүүднэ гэж байхгүй ээ. Бид уулаа уулаа гэхэд өдөрт хэдэн литрээр нь ууж чадахгүй шүү дээ. Яснаас маш цэвэрхэн тунгалаг, хурц биш шөл гардаг. Хаврын улиралд хүний бие эрдэс амин дэмээ ихээр алддаг, тэр дундаа кальциа их алддаг. Эрдэс бодисоо алдаад ирэхээрээ л хүн ядраад байгаа юм. Кальциа нөхөх боломжтой хоёрхон төрлийн хүнс байдаг. Энэ нь сүү цагаан идээ болон ясны шөл. Гэхдээ сүү шингээх чадваргүй гэдэс нь дүүрдэг, цанхайдаг, дотор нь муухай оргидог, гүйлгэдэг хүмүүс олон байдаг л даа. Судалгаагаар дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэг нь сүү шингээх чадваргүй болох нь батлагдсан. Тэгэхээр хамгийн зөв сонголт нь ясны шөл юм. Зөвхөн кальци ч биш бусад эрдэс бодисын агууламж нь мөн л өндөр байдаг. Монголчууд маань эрт дээр үеэсээ л хоолоо булууны яс, тойгны ясны шөлөөр хийдэг уламжлалтай. Булууны яс, тойгны яс зэргийг 14-16 цаг буюу маш удаан хугацаанд чанаж шөл гаргах хэрэгтэй.

Булууны яс, тойгны ясны шөлөнд ялгаа бий юу?

Хоёулаа ижилхэн яс гэдэг утгаараа кальци ихтэй. Ялгааны хувьд булууны ясны шөл кальциас гадна төмөр ихтэй байдаг. Харин тойгны ясны шөл нь коллаген ихтэй. Хаврын улиралд эмэгтэйчүүдийн арьс үс хуурайшиж, хумс эмзэгших гээд байдаг. Энэ үед ясны шөлөө л сайн уухад янзын үр дүнтэй. Ер нь бид Д витаминаас бусад бүх эрдэс бодисыг хоол хүнснээсээ авах боломжтой. Д витамин бол манай орны газар зүйн байршил, нарны тусгал, цаг агаарын байдал зэрэгтэй холбоотой учир нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Монголчуудын дунд ясны сийрэгжилт, амин дэмийн дутагдал маш өндөр байх болсон. Харин булууны ясны шөл үений шингэнийг тэжээх шимт бодис  ихтэй. Заавал дутагдсан хойно нь нэмэлт витамин хэрэглэх биш өдөр тутамдаа л ясны шөл хэрэглэж байхыг зөвлөмөөр байна.

Бид суурин соёл иргэншилд дасан зохицох тусам уламжлалт хоол хүнснээсээ холдоод байх шиг санагдлаа. Ажил гэр гэсэн завгүй хэмнэлд олон цагаар яс чанаад шөл гаргах нь бас л хүнд асуудал болох нь ээ?

Булууны ясыг олон цагаар чанаж байж л кальци нь ялгарч эрдэс амин дэмээр дүүрэн шөл болно. Жишээ нь би амралтын өдрүүдэд том саваараа дүүрэн яс чанаж шөлөө хөлдөөчихдөг. Харин ажлын өдөр Little sheep ороод булууны ясны шөл уучихдаг. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хайрлахыг хүсвэл арга бол олон байгаа шүү.

 

Уламжлалт хоол хүнсний талаар маш хэрэгтэй мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

Баярлалаа, Хүн бүр чанартай хоол хүнс сонгож хэрэглэх нь амьдралын чанартай шууд холбоотой асуудал. Чанартай хоол хүнс гэдэг нь 100гр хэмжээнд агуулагдаж байгаа эрдэс амин дэмийн хэмжээ өндөр байхыг хэлж байгаа юм. Ясны шөл бол эрдэс амин дэмийн хэмжээ нь хамгийн өндөр хоол. Ясны шөлийг хоолондоо тогтмол хэрэглэж, эрүүл мэндээ хайрлаарай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.