Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ-ийн ажилтан PCR-ийн хариуг хуурамчаар үйлдсэн нь нотлогдвол байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ авна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ХӨСҮТ-ийн ажилтан хувийн шугамаар танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ үнэн бол тухайн ажилтанд ямар арга хэмжээ тооцох вэ?

-Энэ бол маш ноцтой мэдээлэл. Бид үүнийг маш чухалчилж авч үзэн нягтлан шалгаж байгаа.

Хэрвээ энэхүү мэдээлэл үнэн болох нь баримтаар нотлогдвол тухайн ажилтанд бид байгууллагынхаа дотоод журмын дагуу арга хэмжээ авна.

-Хөвсгөл аймагт коронавирусийн халдвар батлагдсан уу. Батлагдсан бол ойрын хавьтлын хэчнээн хүн байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хөвсгөл аймагт коронавируст халдварын зургаан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Тус аймгийн Онцгой комисс шуурхай ажилласны хүчинд 133 хүнийг ойрын хавьтал гэж үзэж, тусгаарлан шинжилгээ авсан.

Дээрх сэжигтэй тохиолдлуудын сорьцыг Орхон аймаг руу илгээсэн. Одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/432460108456441