Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүний PCR шинжилгээний хариу эерэг гарч болно

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс гэртээ гараад өөрийгөө 7 хоног тусгаарласны дараа нийгмийн харилцаанд орж байгаа. Тухайн хүн бусдад халдвар тараах эрсдэл байгаа юу?

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг дунджаар 14 хоног ажиглан эмчилж байгаад эмнэлгээс гаргаж байгаа. 14 хоног байлгаж байгаа нь эмнэл зүйн жамыг бүрэн гүйцэд үргэлжлүүлж байгаа гэсэн үг. Эмнэлгээс гарсны дараа 7 хоног мөн тусгаарлагдана. Эмнэлгээс гарсны дараа тухайн хүнээс PCR шинжилгээ авахад хариу эерэг гарч болно. Энэ нь тухайн хүний өвчтэй байгааг илэрхийлэхгүй. PCR шинжилгээ нь цусанд буй үржих, бусдад халдварлах чадваргүй вирусийн хэлтэрхийг ч илрүүлэх чадвартай, маш мэдрэг, өндөр түвшний шинжилгээ юм. Эдгэрсэн хүмүүсийн цусанд үржих, халдварлах чадваргүй вирус 14-21 хоног байж байх боломжтой.

Тиймээс эдгэрээд гарсан хүмүүсийг шинжилгээ хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. ААН-үүд эмнэлгээс эдгэрээд гарсан хүнээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй байх хэрэгтэй.

- Халдвар аваад эдгэрсэн хүмүүс эдгэрснээсээ хойш ямар хугацааны дараа вакцинд хамрагдаж болох вэ?

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Олон улсад мөрдөгдөж байгаа журам зааврыг харахад эдгэрснээс хойш 6 сарын дараа вакцин хийлгэж болно гэж байгаа. 

- Вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүс түүнийгээ батлах бичиг баримтаа үзүүлээд орон нутаг руу зорчиж болох уу?

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Вакцины эхний тунг хийлгэлээ гээд шууд халдвараас хамгаалагдахгүй. Вакцины эхний тунг хийлгэсэн хүн орон нутаг руу шууд зорчих асуудлаар журамд өөрчлөлт ороогүй байна. Журамд өөрчлөлт орвол мэдээлэх болно. 

- Вакцин хийлгэсэн хүнд давуу байдал үүсэх үү, үүнээс үүдэн ялгаварлан гадуурхалт үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудал үүсэхгүй. Вакцин хийлгэсэн хүмүүс халдварт өртлөө гэхэд хөнгөн өвчлөх, хүндрэлээс сэргийлэх давуу талтай. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/440088397317564