Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр 65 байгууллагын 13,740 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар 35 цэг ажиллаж байна

ikon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

Засгийн газар, ЭМЯ-наас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, мөн худалдаа, үйлдвэрлэл, боловсролын салбарын хүмүүсийг эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдсэн.

Харин өнөөдөр хуваарь ёсоор,

  • Монголын үндэсний олимпын хороо,
  • Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл,
  • Монгол шуудан,
  • Монголын хараагүйчүүдийн холбоо,
  • МИАТ,
  • Гаалийн ерөнхий газар,
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ,
  • ТҮК,
  • Орон сууц,
  • Цэвэрлэх байгууламж,
  • Ус сувгийн удирдах газар,
  • Хил хамгаалах ерөнхий газар,
  • Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид,
  • Нийгмийн хамгааллын тусгай төв,
  • Тавантолгой,
  • Дотоод хэргийн их сургууль,
  • Буяны зан үйлийн холбооны хүмүүсийг вакцинд хамруулахаар болсон.

Одоогоор вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байна. Тус цэгүүдэд 44 баг бүхий 357 хүн ажиллаж байгаа юм. Дээрх цэгүүдээр өнөөдөр 65 байгууллагын 13,740 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс