Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүлэн: Төрийн ордонд ажилладаг хүнээс халдвар илэрсэнтэй холбогдуулан 80 хүнээс шинжилгээ авахад нэмж илрээгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн ордонд ажилладаг үйлчилгээний ажилтнаас халдвар илэрсэн. Тухайн хүнтэй хавьтал болсон 80 хүнээс шинжилгээ авахад одоогийн байдлаар батлагдсан тохиолдол илрээгүй байна. Тархвар судлаачид ажиллаад тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарлан ажиглаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.

Мөн тэрбээр "Улсын хоёрдугаар төв эмнэлэгт халдварын нэг тохиолдол илэрсэн. Эмнэлэгт халдвар гарсан тохиолдолд маш түргэн шуурхай очиж ажиллан халдваргүйжүүлэх, хавьтлуудыг илрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Одоогоор хоёрдугаар эмнэлэг хэвийн ажиллаж байгаа" гэдгийг хэлэв.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.09/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3686297428091438
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.