Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийг вакцинжуулах ажилд сургуулиудыг ашиглахыг зөвшөөрвөл маш том дэмжлэг болно"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд яах аргагүй хүний нөөцийн дутагдал үүснэ гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн байгууллагын ажилчид шинжилгээний цэгүүдэд асар их ачаалалтай ажиллаж буй.

Данц ганц коронавирусийн халдвар ч гэлтгүй өөр олон төрлийн халдварт болон халдварт бус өвчнүүд дээр ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид ачаалал ихтэй байгаа. Тиймээс вакцинжуулалтын ажилд яах аргагүй хүний нөөцийн дутагдал үүснэ.

Уг асуудлыг аль болох зохицуулахаар НЭМГ, ЭМЯ-наас ажиллаж байна.

Иймд вакцинжуулалтыг өнөөдрөөс эрчимжүүлж байгаатай холбоотойгоор бүртгэл болон зохицуулалт хийх тал дээр засаг захиргаа, сайн дурын байгууллагууд дэмжлэг үзүүлбэл бидэнд маш том тусламж болно гэдгийг хэлье.

Түүнээс гадна, ЕБС-ийг сонгуулийн үеэр ашигладаг шиг ашиглуулбал бидэнд маш том дэмжлэг болох юм.

Бид гуравдугаар сарыг дуустал 500,000 хүн вакцинжуулахад шууд ороод гарахаар том хаалгатай сургуулиуд хэрэгтэй. Тиймээс сургуулиудыг ашиглахыг зөвшөөрвөл энэ нь маш том дэмжлэг болно" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3686297428091438

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.