Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд заавал хэрэгжүүлэх 5 дадал

ikon.mn
2021 оны 3 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг
  1. Ямар нэг зүйлийг “энгийнчлэх”

Стив Жобс, Марк Зукерберг гэх мэт дэлхийн тэрбумтнууд маш энгийн, нэг төрлийн хувцсыг өдөр бүр өмсдөг болохыг анзаарсан байх. Яагаад?

Энэ бол энергиэ илүү бүтээлч зүйлдээ зарцуулж буй хэрэг. Учир нь бид юу өмсөх үү, маргааш яах билээ? гэх энгийн бодлуудад энергиэ ихээр зарцуулж байгаа гэсэн үг юм. Харин тэдний хувьд өөрт амар хувцсаа сонгосноор илүү тархиа амрааж, энергиэ илүү бүтээлч байхдаа зориулж байна. Тиймээс та заавал хувцас гэлтгүй, өөрийн тань хувьд цаг их авдаг ямар нэг зүйлийг тодорхой хугацаанд хөнгөвчлөөд үзээрэй.

  1. Ном унших

Энэ хуучинсаг, ойлгомжтой “залхмаар” сонсогдож байж магадгүй юм. Хэрэв та ном уншдаггүй эсвэл уншдаг ч сүүлийн үед унших дадлаа орхисон бол дараах үгийг танд зориулж байна. “Өдгөө 95 настай “Berkshire Hathaway” компанийн дэд ерөнхийлөгч, тэрбумтан Чарли Мангер нэгэн ярилцлагадаа “Би ном уншдаггүй хэр нь ухаантай хүнийг амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй” хэмээсэн билээ”. Энэ үг шууд л номоо баримаар тийм мэдрэмж төрүүлсэн гэж итгэж байна.

  1. Өдрийн цагаар “чанартай” дуг хийх

Хүн өдрийн цагаар дор хаяж арван минут унтахад сонор сэрэмжтэй байдал нэмэгдэж, мэдрэлийн үйл ажиллагаа, зан ааш нь сайжирч ирдэг ажээ. Зарим нэгэн оронд улс даяараа өдрийн цагт тогтсон унтлагын цагтай байдаг нь ард иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд санаа тавихаас гадна ажлын бүтээмжийг дээшлүүлж, улс орны хөгжилд анхаарсан мэдрэмжтэй бодлого ч байж болох юм.

Жишээ нь: Хятад болон Япон зэрэг Дорнын улсуудын цагийн хуваарь нь,

  • 5-6 цагт сэрж, цайгаа ууж, дасгалаа хийдэг.
  • 8 цаг гэхэд ажлаа эхэлсэн байдаг.
  • 12-13 цагийн хооронд үдийн цайндаа ордог.
  • 13-14 цаг өнгөртөл сайн дуг хийнэ.
  • Орой 22 өнгөрөөд орондоо ордог.
  1. Тархиа амраах

Хэрэв та ямар нэг иог болон бясалгал хийдэггүй бол өдөрт дунджаар 5 минут юу ч бодохгүй байхад л тархи тань сайхан амардаг байна. Юу ч бодохгүй байна гэдэг нь хэцүү сорилт хэдий ч хичээгээд үзвэл боломжтой юм шүү.

Мөн хүн үе үе гөлөрч юм бодох тохиолдол гардаг. Тэр нь бидний бие организм жаахан амрах хэрэгтэй байгаа дохиог өгснөөр харц гөлрөн хоосон болж бодол санааг цэгцэлдэг байна. Тиймээс гөлөрч буй хүнтэй огтхон ч ярьж, анхаарлыг нь сарниулж болохгүй. Гөлрөх нь  хүний бие организмд хэрэгтэй байгаа тайвшруулагч альфа долгионыг тархинд нь үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймээс л бид өөрийн мэдэлгүй нэг зүйл рүү санаандгүй  ширтдэг ажээ. Хий хоосон зүйл рүү хараад байгаа хүнээс “Чи юу бодож байгаа юм бэ? гэж асуухад тэр юу гэж хариулахаа мэддэггүй. Энэ нь өөрийн бодол санаагаа цэгцэлж тархиа амрааж байгаа хэрэг.

  1. Сар бүрийн 8-аас өмнө цэнэглэх

Тэгвэл Гэр интернэтийн хэрэглэгчдийн хувьд сар бүрийн 8 чухал өдөр байдаг. Энэ нь өсөн нэмэгдэх бонус дата авах ЭРТ ЦЭНЭГЛЭДЭГ өдөр юм. Энэ урамшууллын талаар мэдээлэлгүй хэрэглэгчдийн хувьд дэлгэрэнгүй мэдээллийг https://www.unitel.mn/unitel/promotion/541 холбоосоор авахыг зөвлөж байна.

Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ч ойртож байгаатай холбоотойгоор ахмад буурал эмээ, эгч, ээждээ Гэр интернэтийг нь цэнэглэн бонус датагаар бэлэг бариарай.

https://www.facebook.com/GerInternet/videos/478664179934816

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.