2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
16°
16:00
S32
17°

КОВИД-19 Финтекийн хөгжлийг дэлхий даяар хурдасгаж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 3
Сурталчилгаа

Финтекийн нөхцөл байдал

Хэдхэн жилийн өмнө “Финтек” хэмээх сэдэв дэлхий дахинд дэлгэрч байсан. Гэхдээ сүүлийн үед энэ сэдвийн талаар хүмүүс ярих нь эрс цөөрлөө. Энэ нь "Финтек" хөгжихгүй байна гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ банк болон бусад үйлчилгээний газруудын ачаар "Финтек" нь бидний өдөр тутмын хэрэглээнд аль хэдийн шингэж, практик хэрэглээний шатандаа орж, манай нийгэмд энгийн зүйл мэт болжээ.

КОВИД-19-ийн тусгаарлалтын үеэр "Финтек"-ийн үр ашгийг иргэд болон бизнесийн байгууллагууд улам их мэдэрсэн байх гэж бодож байна. Тиймээс бид байгууллагуудыг Финтекийн Дижитал Экосистемд нэгтгэх замаар тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Ингэснээр бидний түншлэлийн харилцаа улам бүр сайжирч, банкны үйлчилгээний хүртээмжээс гадуур болон хүртээмж багатай иргэдийн эрх ашгийг сайжруулах боломжтой юм.

 

Цар тахал, Финтек болон хэрэглээний өөрчлөлт

КОВИД-19-ийн хоёр дахь давлагаа 2020 оны 11 дүгээр сард тохиож, хатуу хөл хорионы тусгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлж эхэлсэн. Олон хүмүүс гадагшаа гарах, нүүр тулсан уулзалт хийх боломжгүй болж эхэлсэн. Энэ үед дижитал технологийн алсын зайны харилцаа холбоо нь бидний өдөр тутмын амьдралд маш үр дүнтэй болох нь харагдсан. Мөн бараа бүтээгдэхүүн худалдан авах, олон төрлийн төлбөр тооцоо хийх зэрэг хүмүүсийн зайнаас харилцах боломжууд улам ихэссээр байна.

Тийм ч учраас хэрэглэгчид “MonPay”-ээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ захиалж, төлбөр тооцоогоо ямар ч асуудалгүй хийдэг болсон. Харин тусгаарлалтын үеэр бүх хүргэлтийн үйлчилгээ зогсож, захиалсан бараагаа биетээр хүлээж авах боломжгүйг одоогоор Финтекээр шийдэж чадаагүй байна.
Цар тахал нь хүмүүсийн хэрэглээний зан төлөвт ихээхэн өөрчлөлт авчирч, онлайн төлбөр төлөлт эрс нэмэгдэж байна. Миний бодлоор энэ хандлага нь КОВИД-19 байсан, байгаагүй хэзээ нэгэн цагт бид энэ систем рүү шилжих нь гарцаагүй байсан бөгөөд цар тахлын ачаар илүү хурдан тохиосон гэж ойлгож болно.

Дэлхийн томчууд эзлэхээс өмнө бид Монголын зах зээлээ хамгаалахад бэлдэх хэрэгтэй  

Зайнаас төлбөр тооцоо хийх технологийн хувьд Финтекийн хөгжил нь бэлнээр төлбөр төлөх арга барилыг халж, оронд нь гар утасны апликейшн дээр суурилсан төлбөр тооцооны арга барилыг гаргаж ирсэн. Миний бодлоор БНХАУ нь энэ хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж яваа гэхэд хилсдэхгүй. Арав гаруй жилийн өмнө Хятадад судалгааны зорилгоор зорчиж байхад Alipay (2011) болон WeChatPay (2013) аль хэдийн зайнаас төлбөр тооцоо хийх арга барилыг нэвтрүүлсэн байсан. Харин 2016 оноос хойш энэ хандлага нь эрс нэмэгдсэн ба намайг 2020 оны 1 дүгээр сард дахин Хятадад очиход Alipay болон WeChatPay апликейшнгүйгээр төлбөр тооцоо хийх бараг ямар ч боломжгүй байсан юм. Тэр бүү хэл, McDonald’s, KFC, Starbucks гэх мэт олон улсын түргэн хоолны  сүлжээ ресторанууд бэлэн мөнгийг халаад зогсохгүй картаар хүртэл төлбөр тооцоо хийхийг халсан байлаа. Энэ хурдацтай өөрчлөлт нь намайг үнэхээр алмайруулж, гайхшруулсан. Тиймээс би Alipay Tourist Pack-ийг ухаалаг гар утсандаа татаж, аяллынхаа үеэр бүх төлбөр тооцоогоо хийсэн юм.

Миний бодлоор энэ хандлага нь зөвхөн Хятадад төдийгүй бусад улс орнуудад ч тархаад байна. Ялангуяа, өмнө нь дурдсан Хятадын томоохон бизнесийн тоглогчид маш эрчимтэйгээр өөрсдийнхөө апликейшны үйлчилгээг дэлхийн олон улс орнуудад түгээгээд байна. Бүр зарим улсын дотоодын тоглогчдыг зах зээлээс нь шахан гаргаж байна. Харин Монгол Улсын хувьд хэдхэн жилийн өмнө л төлбөрийн апликейшн зах зээлд нэвтэрч,  үүний дараагаар уг зах зээлийн хэрэглэгчид нь тогтвортой өсөж, үйлчилгээ болон технологийн дэвшилтэт шийдлүүд ар араасаа гарсан хэдий ч үнэндээ уг салбарын хөгжил эхний шатан дээрээ л байсаар байна. Миний харж байгаагаар, Хятадын томоохон тоглогчид Монголын зах зээлийг эзлэхээс өмнө бид урьтаж зах зээлийнхээ байр суурийг тогтоох хэрэгтэй. Учир нь тэд эрт орой хэзээ нэгэн цагт Монголд үйл ажиллагаагаа явуулж, дотоодын олон тоглогчдыг зах зээлээс гаргах магадлалтай юм.

Зайнаас төлбөр төлөх апликейшны арга барил нь Финтекийн давуу талуудын зөвхөн нэг л  хэсэг нь юм. Бусад давуу талууд нь Монголд удахгүй хэрэгжиж эхэлнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ энэ процессыг хурдасгахын тулд холбогдох хууль тогтоомж, зохицуулалт, тусгай зөвшөөрлийн нөхцөлийг аль болох түргэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Учир нь дэлхий даяар тархаад буй уг шинэ технологид суурилсан олон төрлийн бизнес, үйлчилгээний загваруудын хурдацтай хөгжил нь эдгээр хууль тогтоомж, зохицуулалттай шууд хамааралтай. Шинэ технологид суурилсан бизнесийн шинэ загвар, үйлчилгээ нь Монгол Улсын бүх ард түмэнд Дижитал орчны эрх тэгш байдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Тиймээс холбогдох хууль тогтоомж, зохицуулалт, тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хянах, өөрчлөх нь Монгол Улсын хувьд боломжоо алдахаас нь өмнө барьж авахад ихээхэн нэмэртэй гэдгийг дахин хэлмээр байна.

 

Финтекийн нууцлал ба аюулгүй байдал

Финтекийн хурдацтай хөгжил, түүний хэрэглээ ихсэж байгаагийн хажуугаар хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын баталгааг анхаарч үзэх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Мобиком нь "mSign" үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүнийг Mobile PKI буюу "Public Key Infrastructure" гэж нэрлэдэг. Уг үйлчилгээнд зориулсан SIM-ийг ашигласнаар хэрэглэгч санхүүгийн залилан, луйварт өртөхөөс өөрийгөө хамгаалаад зогсохгүй маш хялбархан аргаар гар утсаараа аюулгүй гүйлгээ хийх боломжтой.

Мэдээжийн хэрэг, уг технологийн шийдэл дээр хэрэглэгч аюулгүй байдлаа бүрэн хангахын тулд өөрөө эхлээд Финтекийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь зүйтэй. Технологи хэчнээн аюулгүй байлаа ч таны Финтекийн мэдлэг дулимаг бол ямар ч тохиолдолд эрсдэл гарах магадлал бий.
Тиймээс технологийн хурдацтай хөгжил, тэдгээрийг зах зээлд нэвтрүүлэхтэй зэрэгцэн Та бид Финтекийн талаар тодорхой хэмжээнд мэдлэг олж авах нь зайлшгүй шаардлагатай юм.

 

Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий Захирал
Тацуяа Хамада



COVID-19 sped up Fintech development all over the world

Fintech Situation

Just a few years ago, the key word, “Fintech” was booming in Mongolia as it was over the world. But honestly speaking, I don’t hear this key word often recently like I was hearing a few years ago. Of course, it doesn’t mean “Fintech” itself is declining and not in development anymore. Rather, I think the key word of “Fintech” has become quite common and non-epoch-making topic, and much familiar to us already in Mongolia. Fintech has stepped into its practical use stage and become general in our society. Actually, variety of Fintech service has been rolled in the market by many service providers as well as Banks.

During the COVID, supporting and sustaining community (Business entity and Consumer daily life) is very much relying on “Fintech” as well. We need to support a lot by integrating such community into our “Digital Ecosystem” by Fintech together with Mobile service. Further tighten partnership in community will occur more than ever. “Fintech” will surely help to reduce inequality of unbanked and underbanked people with digital equality in society.

Pandemic and Fintech. Changes in consumption.

After the first quarantine control in Feb 2020, severe quarantine control “Lock Down” was started in November 2020. Then, many people have been facing difficulty to go out and to have physical contact basis communication. In this point, surely, non-physical contact communication by digital technology is very efficient and supportive for our daily life. In particular, financial transaction for goods purchase and variety of settlement can be highlighted. In a sense, it is helping people to create certain level of social distance as well.

However, only problem was that, although “monpay” has been connected with variety of EC (Electric Commerce) Apps. Therefore, purchase and settlement itself had no issue. However, most of public delivery service (logistic) was shut down during severe “Lock Down” period. Therefore, user had no way to receive purchased goods. For this challenge of physical delivery of goods, Even Fintech faced difficulty to resolve it. Pandemic has changed a lot the behavior in both online and offline payments. Online and touchless offline payment has been increasing sharply. People’s behavior towards ecommerce is changing. I think such trend was expected in the future even without Pandemic by Covid-19. However, in a sense, “thanks to Covid-19”, it was pretty much accelerated.

We need to prepare Mongolian market, before world Fintech giants take it over

When it comes to non-physical contact communication (settlement) by digital technology, “Fintech”, simply saying for example, “Cashless settlement” by Mobile Apps, I’m sure that China is the most advanced country. Before Covid-19 started, I visited China quite often for the purpose of market research and study. In several years or 10 years ago, there was already new trend of Cashless settlement by two major Apps, Alipay (2011) and WeChatPay (2013). However, in recent years since 2016, such trend was drastically accelerated. When I visited China last time, it was January 2020, which was just before Covid-19 out break started, I remember well that I was in big trouble everywhere in city without those two major Apps on my smart phone. Even in McDonald’s, KFC, Starbucks such global franchise café and fast food restaurants, “cash payment was, of course, not available but also even VISA credit card as well as Direct Debit Card were not available too. I was so much shocked actually about this rapid change and inconvenience. (But maybe, the word, “inconvenience” would be inappropriate word as I myself must have been old-fashioned person in China actually.) Therefore, I downloaded Alipay Tourist Pack into my smartphone soon and used it a lot during my trip.

I think this trend is not taking place only in China but also there is everywhere over the world at moment. There are so many similar services over the world already. Especially, both those Chinese giant players have been rapidly extending their own Apps service commerce in many countries. In some countries, gradually, they started overwhelming even local Apps service players. In this sense, when it comes to Mongolia, we started Payment Apps service just a few years ago. Even though service and technical development has been progressed a lot and the user numbers have been increasing stably, however, it is still in the stage of “Dawn Period” to be honest. Therefore, I personally think that it would be necessary that we build and accelerate the penetration in the market sooner before such giant Chinese players comes over to Mongolian market. Because they might come anyway sooner or later. Once they come, many of players might be overwhelmed by them.

Cashless settlement by Mobile Apps is just one of many aspects of “Fintech”. Therefore, not only Cashless settlement by Mobile Apps but variety of Fintech service would be implemented in Mongolia soon. In order to accelerate and enhance such service implementation, the review and modification of related law, regulation and license condition are urgently needed as variety of new business and service models based on new technology has been rapidly evolving over the world much more faster speed. I believe that such new business model and service based on new technology will enable entire people of Mongolia to have “Digital Equality with seamless accessibility” in our society wherever they lives and at any time whenever they wish. Therefore, I would like to repeat that the review and modification of related law, regulation and license condition should catch up with such trend before we lose opportunity of society growth.

Confidentiality and Security of Fintech

In parallel with rapid development of Fintech and its use, we need to consider Guarantee of Confidentiality and Security for use and user’s privacy, information. In this point, as one of solutions, MobiCom has developed “mSign” service, which is generally called as Mobile PKI “Public Key Infrastructure”. By this service, user can have secure transaction by mobile handset without any additional operation. Using dedicated SIM for this service, user can have secure transaction without any risk of fabrication and theft.

Of course, on top of such technical solution, the most important point to keep secureness of Fintech use is that each user must have enough digital literacy and knowledge. Even if there is a technical way to protect and secure your usage, you would misuse without enough digital literacy and knowledge of service, I think it would not work well whatever the way is.

Therefore, in parallel with rapid technology development and its implementation into the market, it is absolutely necessary for people to grow each digital literacy and gain good knowledge of service.

Tatsuya Hamada
Mobicom Corporation LLC, Chairman & CEO

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x