Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн том крипто бирж IPO хийхээ зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Койнбэйс нь АНУ дахь хамгийн том крипто бирж бөгөөд одоо Нью-Йоркын Хөрөнгийн биржийн анхдагч зах зээл дээр хувьцаагаа санал болгохоор (IPO) бэлтгэж байгаа юм. Энэ нь 2021 оны хамгийн том IPO болох магадлалтай байгаа ба үнэлгээ нь 100 тэрбум ам.доллараас давах шинжтэй байна. Тэдний зорилго нь криптовалютад хөрөнгө оруулах,  арилжааг илүү амархан бөгөөд үр ашигтай, шударга болгох явдал юм.

Яг одоогоор тус платформ нь 43 сая харилцагчтай ба 7,000 гаруй институцийн хэрэглэгчид болон Дэлхийн 100 гаруй улсад 115,000 хамтран ажиллагсадтай болж амжжээ.

Компанийн өсөлтийн хувьд криптовалютын үнийн савалгаанаас болж тийм ч дардан байгаагүй. Гэсэн хэдий ч тэдний орлого 2020 онд 2 дахин нэмэгдэж 1.3 тэрбум ам.доллар болсон бөгөөд цэвэр ашиг нь 322 сая ам.долларт хүрчээ. Тэдний удирдлагад байгаа нийт хөрөнгийн хэмжээ 90 тэрбум ам.доллар байна. 

Нобел Голд Инвестментс компанийн Гүйцэтгэх Захирал Коллин Плюмь: “Нэг талаас үзэхэд тэд цаг үеэсээ түрүүлж алхаж байна. Платформ нь өнгө дизайны хувьд төгс биш ч гэсэн хэрэглэхэд тун амар. Арилжаа, криптогийн талаар ямар ч мэдлэггүй хүн хүртэл тухайн платформоор ороод 5 минутад ашиглаж сурдаг. Хэрэглэгч ямар ч гадны тусламжгүйгээр ашиглаж чаддаг платформ тулдаа 43 сая хэрэглэгчтэй болж чадсан болов уу. Цахим сүлжээгээр дүүрэн завгүй, тэвчээргүй хүмүүс бүх асуудлаа нэг товч дараад л шийдэхийг хүсдэг болоод байна шүү дээ. Харин Койнбэйс арилжааг маш хялбар болгож чадсан”  гэж дүгнэжээ.

Алсын хараа

Койнбэйсын үүсгэн байгуулагч Армстронг криптовалют хэрхэн дэлхийн санхүүгийн системийг түйвээх боломжтой талаар тун зоригтой зорилтыг оруулсан. Тэрээр: “Одоогийн санхүүгийн тогтолцоо нь өндөр шимтгэл, саатал, тэнцвэртэй бус хүртээмж болон инновацийн саадаар дүүрэн. Маш олон оронд, иргэдэд мөнгөний хүртээмж, бүрэн ажиллагаатай кредитын систем, өмчийн эрх дутмаг байдаг. Хэрэв дэлхийн эдийн засаг, ямар нэгэн компани болон улсаас нөлөөлж чадахааргүй нэг ижил стандартаар ажилладаг бол дэлхий илүү шударга, эрх чөлөөтэй газар байж чадах бөгөөд хүмүүний хөгжил хурдасна”  гэв. 

Тэрээр уг зорилтыг 2010 онд Биткойны white paper-ыг уншиж байхдаа бодож олсон бөгөөд энэ нь түүнд, “санхүүгийн бүх үйлчилгээ и-мэйл илгээхтэй л адил амар хялбар байх ёстой” гэх итгэл үнэмшлийг төрүүлжээ.

Армстронгийн хэлж буйгаар, “Криптовалютууд анх арилжаа, хөрөнгө оруулалтын хэрэгсэл хэлбэрээр гарч ирсэн, яг л Интернэтийн эхэн үед хүмүүс домэйн нэр худалдаж авдагтай ижил. Харин одоо криптовалюутууд илүү хэрэгтэй зүйл болж хувьсан өөрчлөгдөж байгааг бид харж байна. Хүмүүс мөнгө олох, зарцуулах, хадгалах, зээлэх, зээлдүүлэх, санал өгөх гэх мэт маш олон эдийн засгийн үйлдлийг хийхдээ криптовалютыг ашиглаж байна” гэлээ.

Тэгсэн ч криптовалютын зах зээл хөгжлийнхөө эхэн үед явж байгаа ба өсөлт уналтын циклүүд үргэлжлэх магадлал маш өндөр байна. 2013-2015 болон 2017-2019 онуудад тус зах зээл маш ихээр унаж байсан. 

Койнбэйсын хувьд сайн мэдээ нь аль хэдийн том цар хүрээтэй болсон бөгөөд өргөн хүрээний үйлчилгээ, хэрэгслүүдтэй. Компани нь мөн хууль эрх зүйн хувьд маш ухаалаг шаргуу байж, цахим аюулгүй байдалдаа хөрөнгө оруулж, зохицуулагчидтай хамтран ажилладаг.

Эх сурвалж

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.