2021/04/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S30
12°

Ард Секюритиз ҮЦК нь Гацуурт компанийн хаалттай бондыг гаргаж, санхүүжүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 2
Сурталчилгаа
Зураг

2020-3-2, Улаанбаатар хот - Монголын манлай хөдөө аж ахуйн хүнс үйлдвэрлэгч Гацуурт компани 40 тэрбум төгрөгийн дүнтэй, 5 жилийн хугацаатай хаалттай бонд амжилттай гаргаж, санхүүжүүллээ. Бондын андеррайтер компаниар Ард Секюритиз ҮЦК ажилласан бөгөөд энэхүү санхүүжилт нь тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зарцуулагдах юм. Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Гацуурт ХХК-иуд стратегийн түвшний хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нийт ажиллагсдаа Ард Лайф ХХК-ийн хувийн тэтгэврийн хуримтлалд хамруулж эхлээд байна.

Ард Секюритиз компанийн ТУЗ-ийн дарга Э.Амарбаясгалан “Үндэсний үйлдвэрлэгч Гацуурт компани хөрөнгийн захаас маш богино хугацаанд хамгийн өндөр дүнтэй бонд босгосонд сэтгэл хангалуун байна. Цаашид бид стратегийн бүх түвшинд хамтран ажиллаж, Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох үйлст хамтран зүтгэх болсонд баяртай байна” гэж хэлсэн юм.

Гацуурт компанийн Ерөнхий Захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л. Чинбат хэлэхдээ: “Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай энэ хүнд хэцүү үед банкны салбараас 100 хувь хараат байсан Монголын баялаг бүтээгч, бодит сектор хөрөнгийн зах зээл дээрээс санхүүгийн зуучлалын шинэ тоглогчоор санхүүжилт босгож болдог болсныг оройлж харуулсандаа туйлын баяртай байна. Энэхүү бондын эх үүсвэрээр бид Монгол Улсын газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дараачийн шатанд гарах төслүүдээ санхүүжүүлэх юм” гэж онцлов.

Ард Секюритиз ҮЦК нь брокер, дилер, гадаад арилжаа, андеррайтингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани 2020 онд хөрөнгийн захын цоо шинэ бүтээгдэхүүн болох Үндэсний Хувьчлалын Сан хаалттай хамтын Хөрөнгө Оруулалтын Сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа билээ. Mонголын Хөрөнгийн Бирж дээр Ард Секюритиз үнэт цаасны компанитай хамааралтай Ард Санхүүгийн Нэгдэл (MSE:AARD), Ард Даатгал (MSE:AIC), Ард Кредит (MSE:ADB), Монгол Шуудан (MSE:MNP), Үндэсний Хувьчлалын Сан (MSE:XOC) зэрэг таван компанийн хувьцаа арилжаалагдаж байна.

Энэхүү мэдэгдлээр үнэт цаас худалдахыг санал болгоогүй ба түүнийг худалдан авахыг сурталчлаагүй болно. Тиймээс аливаа гэрээ хэлцэл явуулах болзлыг энэхүү мэдэгдэл агуулаагүйг сануулъя. Аливаа үнэт цаасыг нээлттэй сурталчлах үйл ажиллагааг зөвхөн зохих хууль журамд заасан нөхцөл шаардлагын дагуу олон нийтэд арилжаалах шалгуур хангаж, үнэт цаасны бүртгэлд орсныг үндэслэн явуулах нь хуульд нийцнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Секюритиз ҮЦК ХХК

Вэбсайт: ardsecurities.com

Имэйл: info@ardsecurities.com

Утас: +976 7707 8181

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x