Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

М.Отгончимэг: Монголын шоколадны түүхийг бичилцэж байгаадаа баяртай байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 2
Сурталчилгаа
 

Шоколаданд дургүй эмэгтэй хүн байдаггүй болов уу. Өнгөрсөн шинэ жилээр «Sayan Luxury» артизан шоколадыг бэлгэнд авснаас хойш энэ амттаныг хорхойсон иддэг болсон. Тэгээд энэхүү амттанг хийдэг шоколатье М.Отгончимэгтэй уулзаж артизан шоколад, түүний амт чанар, бусдаас ялгарах онцлогийн тухай ярилцлаа.

Урьдчилаад хэлэхэд Sayan Luxury шоколадыг Central Tower-ын 3 давхарын Coffemania кофе шоп-оос авч болохоос гадна захиалгаар хүргэж өгөх юм билээ.

-Хоёулаа яриагаа артизан шоколадны бусдаас ялгарах онцгой амт чанар, хийцийн талаар эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна? 

Тэгье. Артизан шоколад гэдэг маань урламал, гар аргаар хийдэг, чимхлүүр ажиллагаа шаарддаг бүтээгдэхүүн юм. Артизан шоколадны онцлогийн талаар товчхон хэлэхэд түүнийг цөөн тоогоор, нарийн технологиийн дагуу амт чанарын өндөр түвшинд хийдэг. Мөн артизан шоколад маш их цаг хугацаа шаарддаг учраас массаар үйлдвэрлэх боломжгүй. Мөн хамгийн сайн чанарын Бельги шоколадаар хийдэг. Үүгээрээ үйлдвэрийн шоколаднаас ялгардаг.

-Өөрийг чинь  ОХУ-д шоколадны компанид ажиллаж байсан гэж сонссон. Энэ тухайгаа яриач?

-Би 2017 оноос 2020 он хүртэл ОХУ-ын Киров хотын “Криолло” шоколадны үйлдвэрт шоколатье хийдэг байсан. Би уг нь хүнсний чиглэлийн мэргэжилтэн биш л дээ. Миний нэг танил “Криолло” үйлдвэр, музейн үүсгэн байгуулагч надад энэ үйлдвэрт ажиллах санал тависан. Би тэр үед Киров хотод өөр нэг төсөл дээр ажиллаж байсан юм. Тэр хүн намайг шоколадны бизнест амжилттай ажиллах чадвартай, авъяастай гэж үзээд надад санал тавьсан байх.
Шоколатье гэдэг бол хүнээс маш их мэдрэмж, гарын ур чадвар шаардсан мэргэжил. Би шоколатье-г хүнсний мэргэжлийн хүн хийх ёстой гэж бодоод бага зэргийн айдастай уг саналыг хүлээж авсан. Үйлдвэртэй танилцаад шоколад яаж хийдгийг харж үзэх боломж олдсон. Шоколад хийж буй процесс миний сонирхолыг маш ихээр татсан.

-Чи өөрөө ямар мэргэжилтэй билээ?

-Би Дүрслэх урлагийн их сургуулийн театрын зургийн дизайнерын ангийг төгссөн. Миний мэргэжилтэй ижил төстэй, бас шоколад хийх нь миний хобби болоод тэгээд үндсэн ажил маань болсон.

- “Криолло” үйлдвэрт ажиллаж байх хугацаанд оросууд чиний урлаж байсан шоколадыг хэрхэн хүлээж авдаг байсан бэ?

-Шоколадыг трюфель, шанзтай шоколад, хэлбэр дүрстэй гэх мэтээр ангилдаг. Би бол шанзтай конфет дээр ажилладаг байсан. Шоколадыг хэвэнд, өнгө будганд оруулаад, янз бүрийн шоколад гаргадаг байлаа. Энэ ажил надад маш их таалагддаг байсан. Оросууд шоколадны урлагийг, тэр тусмаа артизан шоколадыг сайн ойлгодог хүмүүс. “Криолло” үйлдвэрийн шоколад Киров хотдоо төдийгүй бусад оросын хотуудад маш их эрэлт хэрэгцээтэй байдаг.

-Монголд буцаж ирээд “Sayan” шоколадны үйлдвэрт орсон талаар сонирхоё. Эднийх юугаараа чиний сонирхолыг татсан бэ? 

- 2020 оны 3 сард би Монголдоо буцаж ирээд 21 хоног карантинд байх хугацаандаа Монголын шоколадны зах зээлийг судалж эхэлсэн. Гэтэл миний найз надад “Саяан” гээд шоколадны үйлдвэр байгаа, манайх тэдний сав баглааг хийдэг, чи очоод танилцаж болно гэж хэлсэн. Тэгээд “Саяан”-д ирээд үйлдвэртэй нь танилцаад үнэхээр гайхсан.
Яг л миний ажиллаж байсан оросын “Криолло” үйлдвэр шиг италийн өндөр технологиор шоколад үйлдвэрлэж байгааг хараад их баярласан. Артизан шоколад хийх бүх тоног төхөөрөмж байгаад нь олзуурхсан. Үйлдвэрийн удирдлагууд Монголдоо дээд зэргийн шоколад үйлдвэрлэх зорилготой, түүнийгээ хэрэгжүүлж байгаа мөн найрсаг хамт олон нь надад их таалагдсан учир энэ үйлдвэрт орж ажиллах болсон.
Манай үйлдвэр Монголын зах зээлд өндөр чанартай, амттай, үзэмж гоё амттанг нийлүүлж байна. Бид шоколадны түүхий эдээ Швейцар, Бельгийн компаниас, туслах материалуудаа Франц, Итали, Герман, ОХУ-аас нийлүүлдэг. Монголд үйлдвэрлэгдэж буй европ шоколад ч гэж хэлж болно. Сүүлд л гэхэд, энэ гоёмсог дизайн хэлбэртэй шоколадны хэв мөн будгийг Италиас захиж авсан.
Өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр бид нар хэрэглэгчиддээ артизан шоколадаа нийлүүлж хүмүүсээс олон сайхан талархлын үг сонссон. Монголд хийж буй миний анхны артизан шоколад учраас монголын шоколадны түүхийг бичилцэж байгаадаа маш их баяртай байна.

-Монголд ажиллаад багагүй хугацаа өнгөрч. Өөрийн чинь бодлоор манай хэрэглэгчид оросын хэрэглэгчдээс юугаараа ялгаатай байна?

-Анзаарсан зүйл гэвэл оросууд сүүтэй шоколаданд дуртай бол манай монголчууд хар шоколаданд нь илүү их дуртай юм байна лээ. Мөн оросууд биднийг бодвол илүү нээлттэй, чөлөөтэй хүмүүс санагдсан. Төрсөн өдрийн баяр, тэмдэглэлт ой, арга хэмжээнд зориулж төрөл бүрийн дүрстэй, жишээ нь, гар утас, парфюм, автомашин, гар буу гэх мэт шоколад захиалдаг. Тэр ч байтугай эр, эм бэлэг эрхтэний дүрстэй шоколад хүртэл захиална гээд боддоо.
Шоколадны уламжлал “школ” илүү хөгжсөн тул зөвхөн өөртөө зориулж халуун ногоотой, сыртэй, базиликтэй шоколад захиалдаг байсан.

-Та нар ямар шинэ бүтээгдэхүүн гаргах зорилготой ажиллаж байгаа талаараа ярьж өгнө үү?

-Бидний ойрын зорилго гэвэл өөрсдийн бие даасан бутик байгуулах. Тэнд хүмүүс өөрсдийн хүссэн амт, сонирхолдоо нийцүүлэн шоколадаа ширхэгээр нь авч болно. Монголчууд маань заавал Бельги, Щвейцар явахгүйгээр жинхэнэ европ, тансаг амт чанарыг эх орондоо амтлах боломжтой болно гэсэн үг.

 
 

Бид манго, маракуйя, авокадо, чавга, бяслаг, аарц, хайлмаг, оливын тостой гээд өвөрмөц амттай шоколадыг хийж санал болгоно.  Бид шоколадаа хоёр давхар начинктай хийж байгаа. Мэдээж амт орцоо байнга шинэчилж байна. Надаас гадна манайд Итали болон Орост “Chocolate Academy”-д сурч, мэргэжил дээшлүүлсэн хоёр ч шоколатье ажилдаг.

Үйлдвэрийн шоколадны хувьд манай “Taste of Mongolia” нэртэй арвайтай шоколадны набор байдаг. Арвайн гурилан начинктай, жинхэнэ монгол амт тул хүүхэд хөгшчүүл, хүн бүр амтархан иддэг. Түүнийгээ бид саяхнаас жижиг савлагаатай гаргаж эхэлсэн. Энэ жижиг шоколадаа бид Монголын No.1 брэнд болгох зорилготой.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа, илүү их олон амттан үйлдвэрлээрэй.

Баярлалаа. Удахгүй болох Мартын 8-ны баярын мэндийг нийт эмэгтэйчүүддээ хүргэе. 

Г.Түмэндэлгэр

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.