ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд эрүүл мэндийн эмч, ажилчдыг 3 өдрийн хугацаанд дархлаажуулахаар төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад өнөөдрөөс эхлэн коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор УОК-оос хийсэн өчигдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ДЭМБ-аас БНХАУ-ын вакцинд зөвшөөрөл олгох хүртэл хадгалах нь ямар нэг сөрөг нөлөө байхгүй юу?

-Вакцины хадгалах хугацаа өөрийнх нь шошго дээр тодорхой бичигдсэн байдаг тул хүлээн авсан үедээ л яг ямар хугацаанд хадгалбал зохих бүтээгдэхүүн байгааг тодорхойлох боломжтой. Ихэнх вакцин зургаагаас дээш сар хадгалалтын хугацаатай байдаг.

Вакцинжуулах ажил халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор уялдаа холбоотой. Учир нь халдварт хамгийн их өртөж байгаа хүмүүсийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Энэ мэтээр халдварын нөхцөл байдалтай уялдуулж дараа дараагийн ажлаа төлөвлөсөн.

Улаанбаатар хотод эрүүл мэндийн эмч ажилчдыг 3 өдрийн хугацаанд 20 нэгжээр дархлаажуулахаар төлөвлөсөн.

-Орон нутагт ажиллаж амьдарч буй эрүүл мэндийн ажилчдыг ч коронавирусийн эсрэг дархлаажуулалтад түрүүлж хамруулах уу. Вакцинжуулалтын асуудалд газар зүйн байрлалтай шалгуур байгаа юу?

- COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын ажилд мэдээж газар зүйн байршлыг тооцож буй. Эхний ээлжид ирсэн вакциныг хүн ам болон халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотоос эхэлнэ. 

Харин дараагийн вакцины хангалт нийлүүлэлттэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилчдад газар зүйн байршлаар хуваарилагдахгүйгээр тэргүүн эгнээнд дархлаажуулалтад хамрагдана.

-Манай улс аль нь илүү сайн вакцин болохыг судалж байж авдаг уу эсвэл олдож байгааг нь л авдаг юм уу. Энэ тал дээр тайлбар хэлэхгүй юу?

-Манай улс ямар вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулах талаар Дархлаажуулалтын хуулиар зохицуулсан. Бид хуульд заасан шаардлагын дагуу ДЭМБ-ын батламжтай эсвэл яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөлтэй вакцинаар хүн амаа дархлаажуулна.

-Вакциныг төлөвлөгөөний дагуу эрсдэлтэй хүн амдаа түрүүлж хийнэ гэсэн. Гэхдээ тусгай үүргийн онгоцонд багтаж яаралтай гадагшаа явах шаардлага тулгарсан иргэдийг хэрхэх вэ. Тэд вакцинжуулалтад гадаад руу явахаасаа өмнө хамрагдах боломж байгаа юу. Эсвэл заавал ээлжээ хүлээх ёстой юу?

-Зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах эрэмбэлэлтийг халдварын нөхцөл байдалтай зайлшгүй холбож тухай бүрд нь хийх болно. Энэ мэт асуудлууд мэдээж гарах байх.

Тэр бүрд тодорхой зохицуулалтыг шийдвэр гаргах түвшинд хийнэ.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.38] 2021/3/3
Muu gichii bid nariin tolbor bolovsrol oloh hugatsa hamag ymaar n hohirooj bga bhgui muusain alnuud hel muu vg ch oldohgui ym gichinvvd bar sav bolhoor bolood bolovsrol olh ghr horiod yaatsn sonin alniii vsnvvd ve uhej dald orsn hytadiin irliizvvd
0 | 0 Хариулах
Bataa Chinzorig [66.181.161.5] 2021/2/26
Xurdan tariad xurdsn xilee nee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.46] 2021/2/24
Улаанбаатар байгаа хүмүүсдээ эхлээд хийж дуусаад Дараа н жижиг хот Аймаг . Сумууд Тэгээд малчин хүмүүсдээ хийх н зөв шүү
1 | 1 Хариулах
Irgen [31.45.6.33] 2021/2/24
3 doloo honogiin daraa 2 dahi tung n hiih uu??? Erøøsøø helj yarihgui yum.
0 | 0 Хариулах
Зочин [45.82.251.233] 2021/2/23
Гаргасан зарласан хуваариа ингэж дураар өөрчлөх зохимжгүй. Өөрсдийнхөө нууцыг алдан байж мэдээлсэн дараалал !
0 | 0 Хариулах
zochin [202.55.188.40] 2021/2/23
Гадаад улсууд вакцинд баталгаа гаргасан байна. Жишээ нь Японд коронавирусын вакцин хийлгээд ухвэл $440000 ар гэрт нь олгоно, евчилвел $50000 егне гэж ЗГ нь мэдэгджээ. Монголын ЗГ ямар баталгаа гаргах гэж байна даа?
0 | 0 Хариулах
zochin [66.181.161.80] 2021/2/23
heregtei hund hiih vaccine_nig tirulj hiilgedeg ted humus,tegeed bas bologui lamaas asuusn bololtoi tim tsagt hiine geneshu,ochigdr irenguut ehleh baisn,lamiin uger yavj baij ene ni heden sariin dara ihsende,zavaan aimar yumaa.tor,shanaas hol bh yuramtai.
0 | 0 Хариулах
zochin [66.181.161.80] 2021/2/23
yun olon odr zartsuldag yum,heden tsagt chaddgui yum bol,neg honog l hangalttai,im uedl ih ajillah heregtei,bas iim yanztai,tegerd huni erul mendiig emch uzej baij vaccine hiine gesn,ineetei yuma olon ulsiin heden asuumj bogloodl boloochtei,emchnar chadvargui bj tenegteg dan nuhee maltaj baidag zavaan yumnu,ovchnoo yalgahgui,bas vaccine,viruse tanihgui hevtej mongo urj surgaltanad suusn bol erhvish tarchih blguide,humus orsdigo medneshde,harshiltai baij hiilgie geed dairad bhgui.ene ugeer bol neg hun heden sariin dara tarilj chadh u,ugui yu.
0 | 1 Хариулах
Хөдөөний монгол [202.179.21.246] 2021/2/23
Сайн байна, дэлхий даяар вакцин хийлгэсэнг улсуудад үр дүн мэдэгдэхүйц гараад эхэлсэн мэдээтэй. Манай ЭМЯ, Засаг төр дажгүй ажиллаж байна. цөөхөн монголчууд уг нь юу байхав сайндаа 1,5 сая хүн хамрагдана биз. цөөхөн хүнээсээ нэгийг ч болтугай энэ ёрын өвчинд нэмж алдахгүй тогтоогоод авбал сайн байна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.74] 2021/2/23
Эхний ээлжинд ард түмний төлөөлөл 76-даа нэг шахаад үзье!
1 | 0 Хариулах