Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварт өртсөн эх, нярайн биеийн байдал сайн байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтран коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр халдвар авсан нярайн биеийн байдлын талаарх сэтгүүлчийн асуултад "Халдвартын клиникт хоёр төрсөн эмэгтэй нярайтайгаа хэвтэж байгаа. Нэг нярай нь халдварт өртсөн. Ээж нь мөн халдвар авсан. Эх, нярай хоёрын биеийн байдал сайн байна.

Нөгөө нярай нь өөрөө өвчлөөгүй бөгөөд ээж нь халдварт өртсөн" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулав. 

Мөн манай улсад эдгэрээд гарсан хүмүүсээс дахин шинжилгээ авч байгаа эсэх талаар тодруулахад тэрбээр "Эдгэрээд гарсан хүмүүсээс халдвар илэрсэн мэдээлэл бид нарт ирээгүй. Эдгэрсэн хүмүүс гурван сарын хугацаанд шинжилгээ өгөхгүй. Үүнээс хойш хугацаанд шинжилгээ өгнө.

Өмнөх гарсан хүмүүсийг эсрэг биеэ хянуулдаг" гэдгийг хэллээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/844853332740800

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.