Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн хэвшлийнхэн КОВИД-ийн вакцин оруулж ирж, хийвэл зах зээлийн журмаараа явна

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хувийн байгууллагууд коронавирусийн эсрэг вакцин оруулж ирж болох эсэх, вакцин хийлгэхэд архи, тамхи хориглох талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.

Бидний авч хэрэглэж буй вакцинд архи, тамхи хэрэглэхийг хориглосон заалт байхгүй

  • Эм ханган нийлүүлэх байгууллагууд вакцин, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг. Хамгийн гол нь тухайн вакцин болон эм Монгол Улсад бүртгэгдсэн байх ёстой.
     
  • Вакцины тухайд тээвэрлэлтийн горим, авчирсан хойноо хадгалах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг тавьдаг. Шаардлагыг хангасан ААН, байгууллагуудад бодлого барьж байгаа газрууд шийдвэр гаргаад явдаг.
     
  • Коронавирусийн эсрэг вакциныг хийлгэсний дараа тодорхой хугацаанд мөрдөх ёстой зүйлүүд байдаг. Манай орон эрс тэс уур амьсгалтай тул цаг агаартаа тохируулан хувцаслахыг зөвлөдөг.
     
  • Вакцин хийсний дараа нэгээс хоёр хоногт илрэх хариу урвалыг ажиглаж, эмчийн заавраар хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Вакцин бүр өөрийн заавартай. Бидний авч хэрэглэж буй вакцинд архи, тамхи хэрэглэхийг хориглосон заалт байхгүй
     
  • Коронавирусийн эсрэг вакцин дэлхийд болон манай улсад шинэ зүйл. Тиймээс бид мөрдөж байгаа тушаал заавар, журмаа шинэчилж байна. Тухайлбал, өрөө тасалгааны зай талбай, халдвараас сэргийлэхэд иргэн болон үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан юуг анхаарах ёстойг шинэчлэн хүргүүлэхээр ажиллаж байна. 

Засгийн газрын ХМХХ-ийн дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг: Хувийн хэвшлийнхэн коронавирусийн эсрэг вакцин оруулж ирж хийвэл зах зээлийн журмаараа явна.

/2021.02.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)