Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

"ААН-үүд болон төрийн байгууллагууд заавал коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүнд үйлчлэх шийдвэр гараагүй"

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон нийтийн сүлжээгээр "Дотоодын ААН болон төрийн байгууллагууд заавал коронавирусийн эсрэг вакцин хийсэн хүнд үйлчилнэ гэнэ. Энэ нь вакцин хийлгэхээс өөрцгүй байдалд хүргэж байна" гэх мэдээлэл гараад байгааг өнөөдөр болсон ЭМЯ хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч асуусан юм.

Уг асуултад Засгийн газрын ХМХХ-ийн дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг "Дотоодын ААН-үүд болон төрийн байгууллагууд заавал коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүнд үйлчилнэ гэсэн Засгийн газрын, УОК-ын шийдвэр гараагүй, энэ асуудлыг хэлэлцээгүй.

Олон улсын мэдээллийг харвал авиа компаниуд агаарын тээврээр үйлчилгээ үзүүлэхдээ коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн сертификатыг үзэж, нэвтрүүлэх дүрэм журмыг гаргасан.

Манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийнэ" хэмээн хариуллаа.

/2021.02.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)