Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн гишүүдээс COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрвэл баримтлах зөвлөмж

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 23-ны хооронд шилжсэнтэй холбогдуулан  тус өдрүүдэд "Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж, коронавиусийн халдвар илрүүлэх шинжилгээг авч байгаа билээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 11-ний өдрөөс хойш 238 мянга гаруй иргэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байна. 

Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хорооноос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байгаа  юм. 

Иймд гэр бүлийн гишүүдээс сэжигтэй тохиолдол илэрвэл баримтлах зөвлөмж болон гэрийн тусгаарлалтын үеийн эрүүл ахуйн зөвлөмжийг хүргэж байна.