Нийслэлийн есөн дүүрэгт хуваарийн дагуу "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааг зохион байгуулж буй. Энэ дагуу өнөөдөр Баянгол дүүргийн өрх бүрээс нэг иргэнийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах юм.
Өргөтгөсөн шинжилгээг суурин 21 цэг, явуулын 97 цэгт авна. COVID-19-ийн шинжилгээ өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатайг сануулж байна.
Хэрэв та хоёрдугаар сарын 11-13-нд шинжилгээнд хамрагдсан бол энэхүү шинжилгээнд дахин хамрагдахгүй гэдгийг Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!