Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Би монгол хүн гэж цээжээ дэлдэн омогшихоос илүүтэй юугаараа агуу, бахархам гэдгийг хүүхэд залуус “Гэсэр” номоос мэдэж авна

МОНСУДАР
2021 оны 2 сарын 12
Монсудар
Зураг зураг

Эртний уран зохиол буюу уламжлал, ёс заншил, соёл ахуйг тусгасан цогц агаад үнэт бүтээлийг бид хүүхэд багачуудаа уншаасай, мэдээсэй гэж хүсдэг. Гэвч урт удаан он жилүүд өнгөрсөн тул орчин үеийн хүүхдэд төдийлөн тохиромжгүй агуулга, ойлгомжгүй үг хэллэг тохиолдох нь олонтоо. Тиймээс өнөөгийн хүүхэд залуусын орчин нөхцөл, сэтгэхүйд нийцүүлэн хэрэглээнд нэвтрүүлснээр тахин шүтээд хав даран мартах бус хөгжүүлэн сэргээж чадна хэмээн зорьсны дүнд “Монголын нууц товчоон”, “Жангар тууль”, “1001 шөнийн үлгэр” зэрэг томоохон бүтээлүүдийг уншигч олондоо хүргээд байна.

Энэ удаа цагаан сарын босгон дээр “Гэсэр” тууль буюу уран сэтгэмж, хүч чадлын гайхамшгийг мэдрүүлэгч онцгой бүтээлийг ийнхүү хүргэхэд бэлэн болжээ. 

Гэсэр тууль нь, орчлон дэлхий үймээн самуунтай цагт Хурмаст тэнгэрийн хүү Гэсэр амаржуулан төвшитгөхөөр бууж ирээд, муу бүхнийг дарж байгаа тухай өгүүлдэг баатарлаг тууль билээ. Үйл явдал хэдий ийм ч үнэт зүйл, ёс суртахууны зүйлсийг тодруулан дүрсэлж, бүхний учир шалтгааныг тайлбарлан таниулснаараа онцлог юм. Би монгол хүн гэж цээжээ дэлдэн хий хоосон омогшихоос  илүүтэй юугаараа агуу, юу нь бахархам юм бэ гэдгийг хүүхэд залуус маань эндээс л мэднэ. 

Энэхүү ном хүүхэд залуучуудад маань монгол үндэстнийхээ уламжлалт сэтгэлгээ, ахуй соёл, шүтлэг бишрэл, зан заншил, түүхийг ойлгоход туслах төдийгүй эх зохиолыг унших томоохон гүүр болж чадна гэдэгт итгэлтэй байна.