Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭМ-ийн сайдын шинэчилсэн тушаалаар ойрын хавьтлыг тусгаарлах байранд 7 хоног тусгаарладаг болсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын хавьтал болсон хүмүүсийн 25 хувь нь халдварт өртсөн тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

"Өчигдөр л гэхэд 127 ойрын хавьтлын хүнийг илрүүлэн тусгаарласан"

Тэрбээр “Өнөөдөр шинээр батлагдсан 61 тохиолдол нь бүгд халдвартай хүний ойрын хавьтлын хүмүүс юм. Үүнээс хамт олон, гэр бүлийн дотор ч халдвар хамгааллын дэглэм сайтар барих шаардлагатай нь харагдаж байна.

Ойрын хавьтал болсон хүмүүсийн 25 гаруй хувь нь халдварт өртсөн байна. Өчигдөр л гэхэд 127 ойрын хавьтлыг илрүүлэн тусгаарласан.

Хэдийгээр тохиолдлууд хоорондоо холбоо хамааралтайгаар боловч хавьтал болон хавьтлын хавьтал гээд халдварын цар хүрээ улам нэмэгдэж байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ маш хариуцлагатай байх шаардлагатай.

Ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарлах байранд долоо хоног тусгаарлаж шинжилгээ аваад сөрөг гарсан тохиолдолд гэрийн ажиглалтад шилжүүлэн дахин долоо хоног хянаж байгаа. 

Эрүүл мэндийн сайдын сүүлд гаргасан шинэчлэгдсэн тушаалаар ийм болсон.

Тиймээс тусгаарлах байрнаас гарч, гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүс дэглэмээ маш сайн мөрдөх ёстой. Өчигдөр 289 ойрын хавьтлыг гэрийн ажиглалтад шилжүүлэхэд эргээд 127 хүн зөрөөд тусгаарлалтад орсон байна.​ Яг өнөөдрийн байдлаар 800 гаруй ойрын хавьтал бий.

Мөн хоёр дахь хавьтлын 5,000 орчим хүнээс давтан шинжилгээ авахад 50 гаруй тохиолдол батлагдсан. Энэ нь хоёр дахь хавьтлын болсон ч халдварт өртөх эрсдэлтэйг харуулж байна" гэсэн юм.

"Монгол шир компанитай холбоотой 45, ББСБ-тай холбоотой 42 хүн халдвар аваад байгаа"

Түүнчлэн “Монгол шир компанитай холбоотой 45 тохиолдол, бүртгэгдсэн. Үүнээс 22 нь тус компанийн ажилтан бол үлдсэн нь гэр бүлийн хавьтлын хүмүүс байна.

Мөн гутлын цехтэй холбоотой 6 ажилтан өвдөхөд тус голомтоос нийт 31 тохиолдол бүртгэгдсэн бол СХД-ийн худалдааны төвийн 3 ажилтан халдвар авахад тэдгээрийн гэр бүл, найз нөхөд гээд нийт 25 тохиолдол болж нэмэгдсэн.

Түүнчлэн ББСБ-ийн 7 ажилтан халдвар авахад хавьтлууд нэмэгдэж батлагдсан тохиолдол 42 болсон байна.

X apartment хотхоны СӨХ-ний 3 ажилтан болон оршин суугчид гээд тус голомтод 13 хүн халдвар аваад байгаа" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2880847815482155

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.