Хүнд өвчтэй иргэн яаралтай эмчилгээ хийлгэхээр тусгай үүргийн онгоцоор нутгаасаа гарсан ч ХӨСҮТ-ийн алдаатай тодорхойлолтын улмаас зорьсон газраа хүрч чадалгүй гадаадад гацжээ.
Тодруулбал, ясны хорт хавдрын улмаас эмчилгээ хийлгэхээр Сөүл-Доха-Истанбул чиглэлд тусгай үүргийн нислэгээр Монголоос явсан 16 настай хүү С.Ханатбек Турк улсыг зорихдоо ХӨСҮТ-д 150 мянган төгрөгөөр COVID-19-ийн шинжилгээ өгч, тодорхойлолт авсан байна.
Энэ хариуцлагагүй үйлдлээс болж хүнд өвчтэй хүүг транзит нислэгт оруулаагүй бөгөөд одоо онгоцны буудалд гацчихаад байгаа аж.
Тэрбээр Туркийн эмнэлэгт яаралтай очиж эмчлүүлэх шаардлагатай тул иргэдээс хандив хүсжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!