ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо вакцин нийлүүлэх амлалтаа биелүүлэхийг AstraZeneca компаниас шаарджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны наймдугаар сард Европын Холбоо нь AstraZeneca компаниас коронавирусийн эсрэг 300 сая тун вакцин авах гэрээг байгуулж байжээ.

Гэвч үйлдвэрлэлийн саатлаас болоод 2021 оны эхний улиралд нийлүүлэх вакцины хэмжээгээ 60 хувиар бууруулах болсныг AstraZeneca саяхан мэдэгдсэн байна. Нидерланд, Бельги дэх үйлдвэрүүдэд саатал гарснаас ийнхүү гэрээгээ биелүүлж чадахгүйд хүрснийг тус компанийн гүйцэтгэх захирал Паскаль Сориот хэвлэлд ярьжээ.

Харин Их Британи дахь хоёр үйлдвэр нь хэвийн ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ энэ хоёр үйлдвэрээс гарах вакциныг зөвхөн Их Британид нийлүүлэх ажээ.

Өчигдөр орой Европын Холбооны төлөөлөгчид AstraZeneca компанийн хүмүүстэй уулзахдаа нийлүүлэлтийн дутуугаа Британийн үйлдвэрээс нөхөхийг шаардсан байна.

Их Британийн засгийн газар AstraZeneca компанитай гэрээ хийснээс хойш гурван сарын дараа Европын Холбоо вакцин авах гэрээ байгуулсан юм. Өчигдөр Европын Холбооны эрүүл мэндийн комиссар Стелла Кирякидес вакцин нийлүүлэлтэд “түрүүлж ирсэнд нь түрүүлж үйлчлэх” логик үйлчлэх ёсгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг AstraZeneca-гаас шаарджээ.

Саяхан Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Манай вакцины нийлүүлэлт тасрахгүй гэдэгт би итгэлтэй байна. Европ тивд хүн амаа хамгийн хурдтай вакцинжуулж буй улс болсондоо би их баяртай байгаа” гэж хэлсэн байна.

Европын Холбооны удирдагчдыг бухимдуулсан нэг шалтгаан нь вакцин үйлдвэрлэлийн хувьд Британийн үйлдвэрүүд нэгдүгээрт тавигдаж, Нидерланд, Бельгийн үйлдвэрүүд хоёрдугаарт тавигдахыг гэрээнд тодорхой тусгасан гэж AstraZeneca компаниас мэдэгдсэнд байгаа ажээ.

Европын Холбоо бусад дөрвөн үйлдвэрлэгчээс нийт 2.5 тэрбум тун вакцин авах гэрээтэй байгаа. Тухайлбал Pfizer/BioNTech 600 сая, Moderna 160 сая тун вакцин нийлүүлэх юм.

Pfizer/BioNTech компани 2021 онд Европын Холбоонд нийлүүлэх вакцинаа 12.5 сая тунгаар дутаах төлөвтэй байгаагаа анхааруулжээ. Энэ дутууг нөхөхийн тулд Францын Sanofi компани ирэх долдугаар сараас эхлэн өөрийн Франкфурт дэхь үйлдвэрээ BioNTech компанид ашиглуулахаар тохиролцсон байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
MGL zaluu [64.119.23.131, 147.161.193.70] 2021/1/29
Manai ervvl mendiin salbar bolon bio tech-iin salbaraa urgujvvlj, sudalaach erdemtdee demjihgvi bol ireedvid iimerhvv haldwart uwchin garahad ingeed gadnii gar haraad suumaargvi bn. Uul ni erdemten sudlaachdaa turuus bodlogoor demjeed ugwul manaid zunduu olon chadaltai erdemten sudlaachid baigaashd. Turiin altan hairtsagnii bolon har hairtsagnii bodlogo manaid aldagdaad udaj baina daa. eniigee ergeed sergeeh ymsan
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.204] 2021/1/28
Монгол улс Энэтхэгээс авах астразэнэкагын вакцинаа хурдан авахгүй бол европын холбоо урдуур дайраад авчих магадлалтай юм байна шүү! Монголчуудаа анхаар!
1 | 0 Хариулах
РАВbadarch taxarДАН [103.212.118.119] 2021/1/28
Wakstin barih vildwer mach olnig bariach mongold hvrtel 10 ig bari odoogiin hamgiin orlogotoi bisnes shv de ertonstiin bvh tenegvvdee
2 | 1 Хариулах
Зочин [66.181.191.161] 2021/1/28
Манай Монос бас эндээс захиалчихаад байгаа гээ биз дээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.64] 2021/1/28
Бутэлгуй юм аа?
0 | 0 Хариулах