• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Алтанцэцэг: 2024 онд ашиглалтад орох Газрын тосны үйлдвэр жилд 840,000 тонн дизель түлш, 360,000 тонн авто бензин гаргана

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.  Энэ үеэр төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон тодруулга хийсэн.

Энэтхэгийн нэг тэрбумын зээлийг 2025 оноос төлнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон хариултдаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1 тэрбум 236 тэрбум ам.доллар, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай,  бөгөөд  эргэн төлөлтийг зээлийн эхний санхүүжилт хийснээс хойш 7 жилийн дараа буюу 2025 оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэйг дурдав.

БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хийсэн техник эдийн засгийн үнэлгээний дагуу уг үйлдвэрийг 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч, Монгол Улсын Засгийн газрын хувьд 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьсан гэв.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос зургаан сарын өмнө түүхий тос дамжуулах хоолой ашиглалтад орох нөхцөлтэй байгаа. Иймд түүхий тос дамжуулах хоолойг бариулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцээд, удахгүй олон улсын нээлттэй тендер  зарлахаар төлөвлөж байна гэж байлаа.

Үйлдвэрээс дагаж гарах 47 мянган тонн мазутыг цахилгаан станцдаа ашиглахаар төлөвлөсөн

Үйлдвэр эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Монгол Улсын түлш, шатахуун хэрэглээний зах зээлийн судалгааг хийж бүтээгдэхүүнийн пропорционалиар өсгөж бодоход жилд 840 мянган тонн дизель түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 360 мянган тонн авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх бөгөөд үйлдвэрээс дагаж гарах 47 мянган тонн мазутыг цахилгаан станцдаа ашиглахаар төлөвлөсөн гэдэг талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нэмэлт тайлбарыг өглөө.

Ингээд гишүүдийн зүгээс Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
63
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
61 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.213] 2021/1/30
Төмөр зам тавих гэж байж зэрэгцүүлж хоолойн тээвэр хийх хоолой тавих нь туйлын үр ашиггүй үргүй зардал болно Тэр төмөр замаал түргэн барь
0 | 0 Хариулах
Зочин [211.245.255.132] 2021/1/30
Hurdan ashiglaltand orj Mongol tumend hishig buynaa hairlah boltugai.Tsavchaa baga oroh boltugai.
0 | 0 Хариулах
Инжен'ер [202.9.46.159] 2021/1/30
Тооцоо судалгаа муутай хамаг мөнгөө цалиндаа тавина. Төмөр замыг хамгийн сүүлд барих ёстой. Тэгэхээр хөрөнгө оруулалтын захын мэдлэг хувиарлалт байхгүй. Зөвхөн юм хийсэн дүр үзүүлэх эхлэлтэй. Наад тавьсан салбар зам чинь та нарт хэрхэн үйлчоэх тооцоолол нь байхгүй. Нефтээ хоолойгоор татна гэнэ. Яагаад хажуугаар нь төмөр зам явж байхад хоолой тавих ёстой юм. Яг өнөөдөр харахад та нар 2024 онд оруулж харагдаач.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.119] 2021/1/29
Нефтээс 64 төрлийн бүтээгдэхүүн гардаг, бидний унаж бгаа машины дугуйн, хуванцар г.м
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.119] 2021/1/29
Мөн зам тавьдаг асфальт...
0 | 0 Хариулах
Амар [66.181.165.189] 2021/1/28
Замын хар гардаг биз дээ гадаадаас өндөр үнтэй замын хар авч үнтэй зам тавьдаг үе өнгөрч дотоот замын хараар сум суурин болгон луу хямд зам тавиа болтугай
1 | 0 Хариулах
Зочин [103.206.195.230] 2021/1/27
Тэгмээрдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.206.195.230] 2021/1/27
2024 ондоо багтаж ашиглалтанд орохыг ерөөе.
1 | 0 Хариулах
Зочин [103.206.195.230] 2021/1/27
Энэ чухал ач холбогдолтой төсөл явах ёстой.
0 | 0 Хариулах
x [202.179.21.197] 2021/1/27
ee burhan mini ene bayalgaasaa ard tumen hezee hurteh yum doo
0 | 1 Хариулах
Зочин [107.117.172.49] 2021/1/27
Нас чинь хүрэхгүй байх оо
1 | 0 Хариулах
зочин [64.119.23.132] 2021/1/27
Боловсруулах үйлдвэр нь ч яахав яаж ийгээд баригдах л юм шиг байна.Гэвч нөгөө газрын тос нь хэр хэмжээтэй байнаа.УИХ дээр УУХҮЯ-ны хэлж байгаагаар бол жилд боловсруулах нийт хэмжээний 30-хан хувийг л хангах хэмжээний газрын тосыг манай улс үйлдвэрлэж байгаа гээд байх юм.Энэ талаараа маш их анхаарч ажиллахгүй бол хэцүү л юм шиг санагдаад байна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [107.117.172.49] 2021/1/27
Манайд бүх юм Эх оронч хийрхэл,сэтгэлийн хөөрөл,тэрүүхэн үеийн ашиг хонжоо.....
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.231] 2021/1/27
Оросууд тэгээд энийг зүгээр хараал сууж байгаам байхдаа, жил өөрсдөд нь орлого болж очдог 1 тэрбум доллараа алдахыг хүсэхгүйдээ. Зөрүүлээд 1 хавх байх магадлал ч өндөр дөө.
5 | 2 Хариулах
Зочин [107.117.172.49] 2021/1/27
Хамгийн гол нь энэ үйлдвэрээ хаанаас түүхий газрын тосоор хангах гэж байгаа юм бол?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.136] 2021/1/27
газрын тосны уурхайтай шүү дээ монгол чинь
0 | 0 Хариулах
Зочин [107.117.172.49] 2021/1/27
Асуудал их байна даа...манай төр засаг Эдийн засгийн хатуу тооцоо,Шинжлэх ухаан дээр тулдаггүй...агуу их сэтгэлийн хөөрөл,эх оронч хийрхэл,шунал тачаал дээр л тулж шийдвэрээ гаргаад байх шиг ээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.56] 2021/1/27
Ene sdaa odoo bas 2024 on bolchihson uu? Uhermongolchuud butehguiee.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.25.136] 2021/1/27
оросоос өндөр үнээр түлш авч байхдаа таарсан юмаа чи, өөрсдийнхөө баялагыг түлш болговол бид бусдаас хараат биш болно. хийж байгаа нь чухал, зөв хийх нь хамгийн чухал
0 | 1 Хариулах
Зочин [107.117.172.49] 2021/1/27
Хамгийн гол нь Эдийн засгийн үр ашиг,тооцоо
0 | 0 Хариулах
Зочин [106.3.193.212] 2021/1/27
huuchirsan tehnologi, demii tusul, ijil aguulgatai arai oor tusul deer baisan, chadvar hahaha!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.62] 2021/1/27
Амжилт
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.74] 2021/1/27
Газрын тос гэхээр ганцхан бензин, дизелв гэж ойлгодлг хүмүүс ичиг ичиг
2 | 2 Хариулах
Зочин [66.181.185.74] 2021/1/27
ха ха баригддаг л байгаадаа. дарханы зам одоо болтол баригдаагүй байгаа шүүдээ энэ жил ч баригдаж дуусах эсэх нь эргэлзээтэй байгаа. цавчаа нь хэрээс хэтэрчхээр яг хийгдэх ажил дээрээ мөнгө нь хүрэлцэхгүй байдаг юм шиг байгаа юм.
2 | 0 Хариулах
lola [1.129.105.236] 2021/1/27
putin pezdag tsaash n haruuljiij l barigdah bho
1 | 1 Хариулах
Зочин [103.10.21.46] 2021/1/27
2025 оноос хойш маш олон машин үйлдвэрлэгчид бензин, дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ болих гэж байгаа.
5 | 4 Хариулах
Зочин [202.9.40.142] 2021/1/27
бүлтрээд бай
0 | 2 Хариулах
Зочин [203.98.76.192] 2021/1/27
diesel iig hund daatsiin mashind ashiglasaar baih bolno
1 | 0 Хариулах
Зочин [64.119.17.43] 2021/1/27
Хийсэн хойно нь хийлээ гэж ярь. Аягүй бол нөгөө Баттулга ийн хийсэн төмөр зам шиг алга болчих биз. Баахан овоолсон шороо.
6 | 4 Хариулах
Зочин [103.57.95.48] 2021/1/26
Алтанцэцэг эгч ээ . Наад дамжуулах хоолойн зардал чинь 450 сая орчим $ . Тэгэхээр энэ мөнгөө хаанаас гаргах гэж байна. Хүрэлбаатарыг зайлуулж бж л мөнгө олох бх даа
4 | 1 Хариулах
Зочин [202.21.109.43] 2021/1/27
Тийм их мөнгөөр хоолой барихын оронд тостойгоо ойрхон тулгаад барихад яадаг байнаа? :-)
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.142] 2021/1/27
тэгээд тулгаж барьчихаад үйлдвэрлэсэн бензинээ машинаар зөөх үү? бод, бод
0 | 1 Хариулах
Зочин [107.117.172.49] 2021/1/27
Хаа байсан Оросын Ангарскаас,Өвөр Монголоос бензин ДТ зөөгөөд болоод л байна шд
1 | 1 Хариулах
Зочин [64.119.24.231] 2021/1/27
Хаа байсан оросоос бензин насаараа зөөчөөд, чи өөрөө бод бод
3 | 0 Хариулах
зочин [66.181.161.5] 2021/1/26
яг зардлаа нөхөөд дууссан чинь бүх машин цахилгаан болж онигоотох вий дээ. хурдан л ашиглалтад оруулахгүй бол цахилгаан машины эрин үе айсуй.
4 | 5 Хариулах
Buyanaa [103.26.195.42] 2021/1/27
Хаха тэнэг
1 | 1 Хариулах
Зочин [202.179.25.136] 2021/1/27
тийм юм хараахан болохгүйг хүүхэд хүртэл гадарлана, троллууд нэрээ
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.209] 2021/1/26
Энэ үйлдвэр нь тэгээд ямар стандартын бензин түлш хийх гээд бгн бол, нөгөө л тугалга хүхэр агуулсан машин эвддэг Евро-2 уу ? Эсвэл илүү цэвэр хорт утааг 5 дахин бага гаргадаг Евро-5 уу?
5 | 0 Хариулах
Зочин [103.212.116.74] 2021/1/26
Ээдээ энэ зарим дунд албан тушаалтнууд чинь энэ үйлдвэр баригдана уу үгүй юу хамаагүй, идээд хэвтэхийг илүүд үзнэ шүү. Үйлдвэр болгооройдоо
0 | 0 Хариулах
Иргэн [202.21.107.107] 2021/1/26
360,0 тн автобензин гаргах баталгаа хир вэ
2 | 2 Хариулах
Зочин [64.119.18.43] 2021/1/26
Нэгдүгээрт, хир биш хэр! Хоёрдугаарт, чамаас дутуу хүн тооцоо хийгээгүй нь тодорхой. Өөрөө хийж чадахгүй бол зүгээр дуугүй хэвт!
8 | 1 Хариулах
Зочин [202.21.109.43] 2021/1/26
Oil refinery буюу тос нэрэх үйлдвэрийг түүхий эдэд нь тулгуурлаж барьдаг. Өөрөөр хэлбэл яг ямар төрлийн тос хаанаас ямар үнэтэй, урт хугацаанд тогтвортой авах эсэхээ шийдсэн байх ёстой. Бүх төрлийн газрын тос боловсруулдаг тийм сүпер үйлдвэр дэлхийд байхгүй. Өнөөдөр энэ асуудал шийдэгдсэн гэж бодохгүй байна. Тамсагын нефть 1т heavy crude (өтгөн нефть), 2т дэд бүтцийн асуудлаас болоод эдийн засгийн үр ашиггүй. Тиймээс ОХУ-с эсвэл Хятад, үгүй бол Тянжинаар ч юмуу дамжуулж 3дагч орноос импортлоно. Энэ түүхий эдийн шийдлийн талаар одоогоор ямар ч мэдээлэл байхгүй нь эргэлзээ төрүүлж байна.Ямар ч тооцоо судалгаагүй бас л нэг зээл аваад барихаар оролддог (Хөшигтийн хөндий) шинэ нисэх буудлын төсөл маягын юм болох байх даа.
8 | 10 Хариулах
Зочин [66.181.184.17] 2021/1/26
mnogol uls yuch hiij bolohgui te aa hasag orosuud er n mongoloos busad n bugd boldog mongol uls neg ymu hiih geheer eldveer bolohgui geh meteer harluuldag.
8 | 2 Хариулах
Зочин [202.21.108.41] 2021/1/26
Тамсагаас бүрэн хангана, гэхдуу урьдчилж Хятадын талтай тохирох шаардлагатай гэж зөвлөх нь ярьсан байсан. Хятад бол өөрийн ашиг сонирхолтой. Тэр сонирхол нь манайхаас нефть авах болохоос олборлосон нефтиэ буцаж зарна гэж юу л бол. Гэхдээ тодорхой хувийг зарах л байх. Эсвэл нутаг дээгүүрээ 3дагч орноос нефть тээвэрлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх ч юм уу тохироонд хүрэх байх. Тэгвэл бөөн чирэгдэл болно л доо.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.109.43] 2021/1/27
Тамсагаас хоолойгоор ч юмуу хангана гэж хэзээ ч бүтэхгүй улстөрчийн үлгэр. Тамсагаас авах байсан бол Дорнодод ойрхон үйлдвэрээ барьж болох байсан. Содном, Намжим гуай нар урьд энэ талаар зөндөө л ярьж байсан. Улам л Ман-ы улс төрч нарын (Хүк) ашиггүй төслөөс мөнгө идэх арга шиг л харагдаад байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.215] 2021/1/26
Манай сайн хүргэний хадмууд нь наадахаа зогсоо гэж тушаал өгөөгүй байна уу.
5 | 1 Хариулах
Зочин [212.95.5.172] 2021/1/26
Улсаас зардал гаргаж барина, улс ажиллуулна гэдэг бол тэгээл нуль үнэтэй шахаа, улс төрийн томилгоо, өрөнд тавьж алдана, баахан популист амлалтын юм төлүүлнэ... дараа нь алдагдал л гэсэн үгшд. Эцэст нь татвар төлөгч нар л хохирдын ийм балиартсан юмнаас.
4 | 6 Хариулах
Зочин [202.126.88.146] 2021/1/26
Зөв шийдэл! Тамсагийн ордоос 1 сая тонн түүхий газрын тос урагшаа экспортлож байсанаас нэрээд бензин болгосон дээр. Орос л саад тээг тавихгүй бол.
10 | 2 Хариулах
Зочин [202.21.108.41] 2021/1/26
1 сая тонн түүхий нефтиэс 1 сая тонн шатахуун гарахгүй. Бас Тамсаг Хятадынх учраас тэднээс худалдаж авна. Бас худалдаж авахын тулд хэлэлцээр хийнэ. Бас Хятад түүхий нефть өгөхгүй ч байж болно. Ер нь бол Оросоос түүхий нефть авах нь тодорхой л доо.
3 | 6 Хариулах
Зочин [66.181.184.17] 2021/1/26
za ingeed ehneesee garaad irlee
3 | 2 Хариулах
Зочин [119.170.129.198] 2021/1/26
Ашиглалтын лицензийг нь Монгол Улс өгнө. Лицензээ буцааж авах арга замууд байгаа тул өөдрөг бай гэж зөвлөе.
3 | 2 Хариулах
Зочин [202.21.108.223] 2021/1/26
Hoid nutagt zasag ni soligdoosoi gej zalbir uuruur mongold buteen baiguulalt hiih ymar ch bolomjgui
3 | 3 Хариулах
76 [202.126.89.139] 2021/1/26
Баян хүн лаагаа иднэ үүү луувангаа иднэ үү, хэнд хамаатай юм. Чаддаг юм бол Ланд 200 Лексус Жи класс авч унаж чаддаг болчоод өөдөөс хуцаач. Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно гэгч болоод байна уу гүү юу ярьж шүүмжилж гомдоллохоос өөр юу ч хийж чадкү төрийн халамж горьддог төрийн төсөвт дарамт болохоос цаашгүй мөнгөгүй гуйлгачид юу хуцаад байнаа. Чадаж байгаа юманд арга байхгүй. Энэ монгол улсад хэн их мөнгөтэй эрх мэдэлтэй нь хаад ноёд шиг амьдардагийн. Хүчтэй нь хөрөнгөтэй нь ялдаг хорвоо байгалийн шалгарал... Байгалийн хууль бодит амьдралаас тасарсан улс хүсээд байгаа тэр гоё шударга ёс хууль хэрэгждэг там диваажин руугаа зайл. энэ бол дэлхий. энэ бол жаргал зовлон зэрэгцэн оршдог харгис материалист ертөнц... нүцгэн бодит үнэнийг битгий үгүйсгэ, хөрсөн дээрээ буу. хий хоосон мөрөөдөгчдөө хоосон амнууд. зайлцгаа. та нараас болж монгол улс хөгжихгүй байна мэдээ suguudu chalchsaar comment bichiheer oor ym hiildee garad biznes hii har ajil hii mongo ol
1 | 7 Хариулах
Зочин [119.170.129.198] 2021/1/26
Чи өөрөө комент бичиж байхаар гарч хар ажил хий, мөнгө ол архичин минь.
7 | 2 Хариулах
Зочин [66.181.161.93] 2021/1/26
Ингээд өөрсдөө юмаа хийгээд хүн шиг амьдарцгаавал болж л байна
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.17] 2021/1/26
orosuud shuud eserguutsej comment bichne odoo delhiid tsahilgaan mashin garsan ene ter geed mongoloos busad n bol neft bolovsruulj usan tsahilgaan stants barij tumur zamtai baij bolno mongol uls l bolohgui gen iim l zevuun ulsuud da orosuud.
5 | 2 Хариулах
asd [202.131.225.197] 2021/1/26
2024 оны 11 сард ашиглалтад оруулхаар чинь сонгууль өнгөрчихнө шд. 6 сард ашиглалтад өгөөд дархан цолоо мандуулаад туршилт тохируулгын ажил явж байна гээд 2026 онд хүртэл сунжрах байх. Энэ шинэ нисэх шиг...
3 | 1 Хариулах
mongol [66.181.176.47] 2021/1/26
Uildver saihan bolno. Harin tuuhii tosoo hanaas avah gej bga yyum ve. ene talaar todruulga hiigeech
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.119] 2021/1/26
үнэн. тэр талаараа мэдээлэл өг
1 | 0 Хариулах
Зочин [64.119.16.20] 2021/1/26
Дорнодоос хоолой татаж авна л гэээд бншдээ алаагүй баавгайн арьсаа л зарах гээд бндаа
1 | 0 Хариулах
Зочин [106.3.193.212] 2021/1/27
enetheg tehnologi sain bish, demii shiidel, nogoo utaagui zuuhnii tusuliin oor huvilbar, muu bna
0 | 0 Хариулах