Эрүүл мэндийн яамны ээлжит зөвлөгөөний цагаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа оролцож, мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Тэрбээр “Коронавируст халдвар дамжих хамгийн өндөр эрсдэл нь бохирлогдсон гараа ам, хамар, нүдэндээ хүрэх явдал юм. Тиймээс халдвараас сэргийлэх энгийн аргын нэг нь гараа зөв угаах дадал хэвшил юм.
Гарын эрүүл ахуйг сахихад гараа савандаж угаах, спиртэд суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх нь хэн ч хэрэглэж болохуйц, хүртээмжтэй хямд төсөр арга билээ.
Иймд албан байгууллагууд болон иргэд гэрээ гар угаах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.
Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд нийгмийн харилцаанд орж байгаа мөч бүхэндээ буюу бохирдсон тухай бүрд нь угааж байх шаардлагатай. Гар угаах зааврыг дарааллын дагуу хэрэгжүүлэхгүй ч гэсэн алхам бүрийг нь заавал хэрэгжүүлэн гараа угаах ёстой.
Гарыг буруу, дутуу эсвэл дарааллын дагуу угаагаагүйн улмаас бохирдол ямар нэг байдлаар үлдэж байдаг.
(Буруу угааснаар гарын аль хэсэгт бохирдол үлддэг болохыг зургаас харна уу)
Гарыг савандаж угаахад зайлшгүй анхаарах ёстой зүйлс:
Түүнээс гадна спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг зөвхөн нүдэнд ил харагдахуйц бохирдолгүй, биологийн шингэнээр бохирлогдоогүй үед хэрэглэж болно.
Спиртэн суурьтай халдваргүйжүүлэгчийг хэрэглэх алхам:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!