Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зарлагдлаа

ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Зориг сан Лоринет Сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлдэг “ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” (SEYP) дөрөв дэх удаагаа зарлагдлаа.

Энэхүү хөтөлбөр нь залууст ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлэх, ажлын бодит туршлага хуримтлуулж, залуусыг тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой 6 сар үргэлжилдэг хөтөлбөр юм.

Одоогоор нийт 60 гаруй залуус энэ хөтөлбөрт хамрагдан төгссөн ба хөтөлбөрт хамрагдсанаар ажлын ярилцлаганд бэлтгэх, CV бичих, албан харилцаанд оролцох, хэлэлцээ хийх, илтгэл тавих, багаар ажиллах, харилцааны ур чадвар, англи хэл зэрэг их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт багтаагүй байдаг ур чадварын сургалтуудад хамрагддаг юм. Мөн хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллагатай хамтран оролцогч бүрийг карьер хөгжлийн илрүүлэх тестэнд хамруулж, хариунд нь тулгуурласан ганцаарчилсан зөвөлгөө өгч ажилладаг байна. Оролцогч залууст олгодог дараагийн боломж бол Зориг сан нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өндөр түвшинд мэргэшсэн сургагч багш нар болон салбарын томоохон төлөөлөл болсон байгууллагуудтай хамтран ажиллаж хөтөлбөрт хамрагдсан залуусыг мэргэжлийнх нь чиглэлээр бодит дадлага хийх боломжийг мөн олгодог байгаа. 

 

Их, дээд сургуулиа төгсөөд ажил идэвхтэй хайж байгаа 26 хүртэлх насны тавигдах шаардлагыг хангасан залуучууд сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой бөгөөд шалгарсан залуус хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах болно. Өргөдлийн маягтыг https://form.jotform.com/zorigfoundation/seyp-cohort-4 холбоосоор 2021 оны 1 сарын 20-ны өдрийн 23:59 цагаас өмнө бөглөж илгээгээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.zorigsan.mn вэб хуудаснаас авна уу.