Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Булга сорчилж иддэг хоолны нэг самар

ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Шар хоолой, 2016 оны 11-р сарын эхээр

Өглөөн нарны цацраг моддын доогуур шургах цаг дор алс болоод үтэр одсон ойн булганы бүдэг, тодрол муу зураг дэлгэлээ. Өгүүлэх чин санаа минь булганы идэш тэжээлийн бүрдэлд хушны самрын үр төсөөлөөгүй их оролцоотой тухай өөрийн уншсан мэдээллийг та бүгдтэй хуваалцахад оршиж буй.

Оросын судлаач Е. М. Черникин (2006) Буриад улсын "Баргузинский заповедник" дархан газарт олон жилийн турш хийсэн хээрийн ажиглалт, булганы ходоодны задлан шинжилгээний үр дүнгээс үзэхүл, ойн булганы сорчилж иддэг үндсэн хоол нь жижиг мэрэгчид, түүний удаах байр суурийг хушны самар эзэлдэг ажээ.

Жижиг хөхтөн амьтад дотор хэрэм, жирх, олби булганы хоолны сонголтод тун бага хувь оролцдог байна. Харин ойн улаан оготно, ялангуяа хушны арвин ургацтай жилийн дараа хааяагүй олширдог хулганы оролцоо тэргүүлэх байр суурьтай гэнэ.

Огдой, чандага зэрэг туулай хэлбэртэн бүр "үнэр" төдий л байдаг ажээ. Иймд булгыг "сонгомол" жижиг хөхтний ангууч гэж үзэх нь андуу, ташаа болов. Хушны самрын үр шууд, мөн дам байдлаар (ойн хулганаар дамжуулан хүртэх) булганы идэш тэжээлд нэн чухал оролцоотой ажээ. Хушны самар түүгчид, булгыг шууд буудаж, хөнөөхгүй хэдий ч идэш тэжээлийг нь булаахын зэрэгцээ, амьдрах орчноос нь дайжуулах үйлдэл хийгээд байгаа бус уу.

БОАЖЯ хушны самар түүж, хураах зөвшөөрөл өгөхдөө, булганы байршил, нягтшлыг харгалзан, шинжлэх ухааны судалгааны үндэслэлтэй олгож байх нь зүйтэй дээ.

Эх сурвалж: Joinme.mn 

 

Зураг
21 | 4 цаг