2021/01/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.47₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-21°
|
-29°
02:00
S20
-15°
03:00
S20
-16°
04:00
S20
-17°
05:00
S29
-17°
06:00
S26
-18°
07:00
S20
-19°
08:00
S20
-19°
09:00
S26
-19°
10:00
S26
-18°
11:00
S26
-16°
12:00
S30
-15°
13:00
S30
-13°

Г.Ганбаяр: Ковидын дараа РЕМАКСчуудыг хангагдаагүй хэрэгцээ хүлээж байна

ikon.mn
2021 оны 1 сарын 11
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт стандарт төдийгүй итгэлцлийг бий болгож буй 2020оны RE/MAX Мongolia Бүсийн хэмжээний Шилдэг TOPEN оффис, REMAX бүсийн Бизнесийн хөгжлийн захирал, NAR ®️Realtor GRI зэрэгтэй RE/MAX TOP оффисын брокер эзэмшигч Г.Ганбаяртай ярилцлаа.

-Агент өдөрт 50, заримдаа 100 удаа гар утсаар ярьдаг-

-Бизнес бол боломж. Олон боломжийг олж харсан учраас Ремаксийн брокер эзэмшигч болохоор зориглов уу?

-Ремаксийг өнөөдөр бүгд сонирхож байна. Банк, ББСБ, цахилгаан барааны их дэлгүүрүүд, барилгын, даатгалын компаниуд нүүлгэлт, цэвэрлэгээ, тавилгын гээд үл хөдлөхтэй холбоотой олон бизнесүүд Ремаксийг сонирхож байгаа. Ремакс хүн бүхэнд, байгууллага болгонд бас улсад ашигтай. Эцсийн дүндээ хэрэглэгч л хождог бизнес. Би үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт 2017 оноос ажиллаж эхэлсэн. Ремакс Монголд анх орж ирсэн 2015 оны үед би бетон зуурмагын компанид борлуулалтын менежерээр ажилладаг байлаа. Барилгын салбарт 10 ажилласан туршлага маань агентаар амжилттай ажиллахад давуу тал болсон гэж боддог. Анх RE/MAX VIP оффист агентаар ажилд орохдоо орон сууцны анхдагч зах зээлийг их сонирхсон. Төслийн борлуулалт гэсэн үг. Ингээд агентаар хоёр жил гаруй хугацаанд ажиллаад бизнес хамтрагч С.Одмаа найзтайгаа ярилцаж, шийдээд жил гаруйн өмнө RE/MAX TOP оффисоо нээж байлаа.  Хоёр хүн хамтарч багаар, брокер эзэмшигч байхын ач холбогдол маш их байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамтарч баг болж үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхэд маш олон давуу тал байна.

 

-Таны хувьд агентаар багагүй хугацаанд ажиллажээ. Агентууд үл хөдлөхийн зах зээлийг хамгийн сайн мэддэг мэдэрдэг хүмүүс шиг санагддаг. Агентын нэг өдрийн ажлыг зураглавал?

-Улаанбаатарыг дээрээс дроноос харж байгаа мэт, Улаанбаатарт, үл хөдлөхийн салбарт юу болж байгааг агент л хамгийн ихээр мэдэрч явдаг. Агент хүнд олон ур чадвар хэрэгтэйгээс хамгийн чухал нь мэдрэмж. Өдөрт маш их утасны дуудлагыг авдаг. Идэвхтэй агент өдөрт 50 заримдаа 100 дуудлага авна. Өдөрт 5-20 орон сууц үзүүлнэ. Түгжирнэ. Хамгийн гоё нь хүний хүссэн үл хөдлөх хөрөнгийг олж өгөөд баярлахыг харах. Ер нь хүн амьдралдаа их олон удаа үл хөдлөх хөрөнгөө солиод байдаггүй. Судалгаагаар Монголд нэг хүн, нэг өрх 5 удаа л үл хөдлөхөө сольдог юм байна. Хүмүүс сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийх гээд байдаг. Тиймээс судалгаатай мэргэжлийн хүмүүстэй нь хамтарч  сонголт хийгээсэй, байр худалдан авч буйгаа хөрөнгө оруулалт гэж ойлгоосой гэж боддог.

 

-Монголчууд “авахгүй, таалагдсангүй” гэж төдийлөн хэлдэггүй-

-Манайханд ямар ч наймаанд “Авъя, авъя” гэчихээд алга болчихдог нийтлэг зан, төрх байх шиг харагддаг.

-Утсаар ярьсан 50 хүний 5-10 нь үзнэ. Үүнээс 1-3 нь авах хэмжээний хэлцэл хийснээс нэг л  хүн авна. Монголчуудын унаган занг их сайн мэдэрдэг гэж хэлж болно. Монголчууд ямар ч байр үзсэн авахгүй гэж хэлдэггүй. Таалагдсангүй, үнэтэй байна гэж нэг их хэлдэггүй. Бүгд л авна, авна гэдэг. Тэр дундаас авах, авахгүйг нь ялгахад агент хүнд бас нэлээн ур чадвар шаардана /инээв.сур/. Ер нь агентын ур чадвар өсөхийн хэрээр борлуулалт өсдөг. Хүн бүхэнд борлуулах ур чадвар байдаг гэж хардаг. Энэ чадварыг чиглүүлж хөгжүүлж өгөх нь брокер хүний ажил. Тиймээс брокер болсноосоо хойш маш олон чадварлаг агентуудыг сургаж, хөгжүүлж байна. Чадварлаг агент өдрөөс өдөрт өсч байгаа нь үл хөдлөхийн бизнесийн эко системд маш сайнаар нөлөөлж байгаа.

-Хичээнгүй, тууштай хүний л хийх ажил бололтой шүү?

-Ремакс цалингийн биш урамшууллын системтэй. Хэн сайн ажиллана тэр хүн их мөнгө олно. Энэ бол шударга. Чи чадвал мөнгөтэй болно, чадахгүй бол шантраад гарна. Агент байхдаа 2017 онд С.Одмаа бизнес партнер бид хоёр тохиолдсон нэг кейс надад их урам, зориг өгч билээ. Үндсэн хуулийн цэцийн төслийн борлуулалтыг гэрээлж авсан үе байлаа. Тус төслийн зам дагуу байршилтай 70-аад орон сууцны борлуулалт үлдсэн байсан юм. Гурван давхрын өндөртэй томоо хулдаасан материал хэвлүүлээд барилгын хананд наачихсан учраас өдөрт маш их дуудлага ирдэг байлаа. Хүмүүс “Авъя авъя” гэчихээд алга болоод байлаа. Манай борлуулалт явдаггүй ээ. А-Я хүртэл процессын зураглалаа гаргаад хаана алдаа байна гээд судлаад үзсэн чинь дундаас нь өөр хүмүүс зуучлаад авч явчихаад байсан юм билээ. Энэ асуудлыг мэдэж цэгцлээд тухайн сардаа тэр хотхоноос 53 орон сууцны борлуулалт хийсэн. Ингээд дутуугаа нэгхэн сарын дотор нөхөөд их хэмжээний шимтгэл авсан. Тэгээд С.Одмаа бид хоёр бие бие рүүгээ хараад инээж байсан тэр мөч одоо хүртэл бодогддог. Бизнес партнер С.Одмаа бид хоёрыг Ремакчууд “Төслийн хоёр” гэж хочилдог. Бид жил гаруйн хугацаанд 30 гаруй төслийн борлуулалт дээр ажиллаж байлаа. Ер нь агентаар ажиллах хугацаанд үлдсэн олон гоё мэдрэмж байдаг даа.

 

-Одоо харин өөрөө агент ажилд авдаг хүн болсон. Та багаа хэрхэн бүрдүүлэв?

-Бид хоёр оффисоо нээснээс хойш жил гаруйн хугацаанд 30 гаруй агенттай ажиллаж байна. Би өөрөө агент байсан учраас нэг борлуулалтын хөдөлмөр, үнэ цэнийг сайн мэднэ. Агентыг тусалж дэмжиж чадах юм бол борлуулалт цаг хугацаагаар өсөх зүйл. Хүн хөгжилтэй, таатай, жаргалтай байхдаа хамгийн сайн борлуулалтыг хийж чаддаг. Тэгэхээр хүний сэтгэл санаа маш таатай байхад захирал нь дэмжиж тусалдаг байх нь чухал. Агентын ажил олон хүнтэй харилцаж байсан хүнд маш сайн тохирдог. Мөн зах зээлийн мэдлэг, мэдээлэлтэй бас маш гоё инээдэг, тууштай хүнд тохирдог.  Агент бол урт хугацаанд үр дүнгээ өгдөг бизнес. Хүн бүхэн чадах юм шиг бодол төрөөд орж ирдэг. Орж ирснийхээ хойно сурах юм их байна даа гэж боддог. Ер нь тасралтгүй суралцахыг шаарддаг ажил.

-Ремаксийн 1000 агент эдийн засгийг эргэлтэд оруулж байна-

-Монголд Ремаксийн 51 оффис байна. Танайх тэднээс юугаар онцлог вэ?

-Яг адилхан зуучлалын үйл ажиллагаа явуулдаг ч төслийн борлуулалт буюу анхдагч зах зээлд илүүтэй туршлагажсан хамт олон гэдэг бидний онцлог.  Манайх Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүс Яармаг, Нисэх орчимд үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан анхны брокер компани. Энэ бүсд жилд 50-80 шинэ хотхон төлөвлөгдөн баригдаж байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар маань хууль эрхзүйн зохицуулалттай болох үндэс тавигдаад эхэлчихсэн, үл хөдлөхийн хуультай болох судалгааны ажил хийгдэж байгаа юм байна. Санхүүгийн зохицуулах хорооноос Үл хөдлөх хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрлийг 2020 оны тавдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн. Энэ зөвшөөрлийг хамгийн анх авсан брокер оффисуудын нэг нь манайх. Байгуулагдсанаасаа хойш нийт 12 удаа сарын шилдэг оффисоор шалгарсан. Энэ мэт олон шагналуудыг авсан. Манайд Ремаксийн франчайз эрхтэй 51 компани байгаа ч үйл ажиллагаа тогтворжих хугацаа өөр өөр байдаг. Баг хамт олноороо бахархах нэг зүйл бол хамгийн богино хугацаанд “хөлөө олсон” оффис гэж хэлж болохоор. Манай багт залуучууд олон. Бид үл хөдлөхийн зах зээлд нэлээдгүй олон шинэ зүйлүүдийг хийсэн. Тухайлбал 2019 онд Монголын үл хөдлөхийн анхны Black Friday зохион байгуулж өдөрт 24-25 мянган хүн Хүннү моллд ирсэн. Эдгээр хүмүүст үл хөдлөхийн хөрөнгийн мэдээлэл өгч, Ремаксийг танилцуулж маш гоё арга хэмжээ зохион байгуулсан. Бид ирээдүйд зөвхөн Улаанбаатарт биш Монгол Улсын хэмжээнд хүрч ажиллахыг зорьж байгаа. Улаанбаатарын 1.5 сая хүн л бүх үйлчилгээг хүртээд бусад нь үлдээд байж болохгүй. Бүх юм шударга байх ёстой. Цаашлаад бид алсад Монгол риалторуудыг дэлхийн зах зээлд бэлтгэн гаргахыг зорьж байна. Бид яагаад гадаад явахаараа л айл нүүлгэж, түргэн хоолны газарт ажиллах гэж. Дэлхийн олон хотын эдийн засгийг эргэлтэд оруулахаар Монгол залуус гадаад явна гэдэг сайхан зүйл.

 

-Ремаксчууд өрсөлддөггүй, хамтардаг гэдэг уриа их таалагддаг. Ремакс залуучуудтай хэрхэн хамтардаг вэ?

-Брокер эзэмшигч би, агент чи бид хоёр харилцаа сайтай байснаар ажил урагшилж ашигтай ажиллаж чадна. Уламжлалт байгууллага шиг босоо удирдлагатай байх юм бол бид амжилтад хүрэхгүй. Дуучин, жүжигчин, загвар өмсөгч, инженер, багш нар гээд олон мэргэжлийн хүмүүс Ремакст агент болохоор ханддаг. Учир нь ажлын цагийн хуваарь чөлөөтэй, орлого сайтай, байгууллагын соёл таатай. Хамгийн гол нь сурч хөгжих боломжтой ажлын байрыг залуус ихээр сонирхдог болсон. Ийм нөхцөлтэй байгууллагыг би Ремакс л гэж хэлмээр байна. Бүх зүйл шударга, нэг сард 5-50 сая төгрөгийн орлого олж байгаа агентууд ч бий. “Ковид-19” халдвараас шалтгаалан байгууллагууд өнөөдөр цомхтгол хийж байгаа. Ремакс эсрэгээрээ ажил олгож байгаа. Ремаксийн 1000 агент эдийн засгийг эргэлтэд оруулж байна.

-Ремаксчууд коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хэрхэн ажиллаж байна вэ. Корона таны бизнест ямар хүндрэл, бэрхшээл учруулж бас эсрэгээрээ шинэ хэв маягийг суулгав?

-Монголд төдийгүй дэлхий нийтээр 2020 он нийт бизнес эрхлэгчид маш хүнд жил байлаа. Бидний энэ жилийн стратеги орвонгоороо өөрчлөгдсөн гэж хэлж болно. Бид чинь хорио цээр, хөл хориог өмнө нь үзээгүй ард түмэн шүү дээ. Үүнд маш хурдан тохируулан ажиллах шаардлага гарсан. Агент ур чадвартай байж компани хөгждөг. Тиймээс манай компанийн хувьд онлайнаар агентаа хөгжүүлэх, сургах чиглэлд анхаарч ажиллаа. Дижитал гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэргээр орон зайнаас ажиллах давуу талыг  эрэлхийлсэн. Манай оффис хөл хорионы үед шинэ байрны зах зээлд идэвхийлэн ажиллаж байна.

-Бизнесийн үйл ажиллагаа зогссон энэ үед байр авах бэл бэнчинтэй хүн байх юм уу?

-Ер нь өөр өөр төрлийн мөнгө хүн болгонд байдаг. Хүний анхдагч хэрэглээ гэж юм бий. Хүнд хоол хүнс хэрэгтэй. Энэ бүхнийг хангах хэрэгцээ нь орон байр. Тиймээс орон сууц бол анхдагч хэрэгцээ учраас байнгын эрэлт байна гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгцээ ч Ремакст байна. Эхний хөл хориогоор банк, нотариат гээд улсын байгууллагууд ажиллаагүй. Хүмүүс байр авъя гэсэн ч шилжүүлэх процессыг гүйцэтгэх боломжгүй болчихсон байсан. Тиймээс захиалгын гэрээтэй гүйлгээнүүдээ хийж байсан.

 

-Ремакс 100 хувь Монголын компани-

-Франчайз бизнес нэмэгдэх хэрээр мөнгөний урсгал гадаад руу чиглээд байгаа мэт ойлголт бий. Энэ талаар та юу хэлэх вэ? Тусгай гэрээгээр бүх үйл ажиллагааг зохицуулдаг байх аа? Энэ гэрээнд ямар нөхцлүүд тусгагддаг юм бол?

-Гадагшаа мөнгө гараад байна гэдэг ташаа ойлголт л доо. Монгол дахь 51 оффис 51-үүлээ Монгол Улсад бүртгэлтэй компани. Зөвхөн бэлэн нау хауг ашигласныхаа төлөө анх гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээний шимтгэлийг төлдөг. Түүнээс Ремакс 100 хувь Монголын компани. Франчайз бизнесийн тухайд өмнө нь автомашин, түүхий эд, гар утас гээд бүх зах зээл ченжийн байлаа. Харин франчайз бизнесүүд орж ирснээр олон улсын стандарт тогтож эхэлсэн. Энэ бизнес, эрхэлж байгаа надад, үйлчилгээг авч байгаа хэрэглэгчид ч эрсдэлгүй, эрсдэл багатай. Ремакс гэж бизнес орж ирснээр зах зээлийн зөв мэдээллийг эрх тэгш байдлаар авч, Монголын үл хөдлөх, барилгын салбарыг дагасан хөдөлгөөн, эргэлтэд орж эхэлсэн. Ремакс тасралтгүй сайжирч байна. Би бизнестээ хайртай. Ажилдаа дурлан дурлан ажиллаж байна. Учир нь надад болон өөр олон залууст маш олон боломжуудыг Ремакс олгож байна.

-Бидний яриа алгуурхан коронавирусийн сэдэв рүү хазайчихлаа. “Хүндхэн” тодотголтой 2020 оныг дүгнэвэл?

-Манай REMAX TOP хамт олны хувьд 2020 он амжилт бүтээл арвинтай жил байлаа. 2020 оны 12 сарын 29-нд анх удаа ремаксчууд Virtual Event шинэ жилийн арга хэмжээгээ хийж шилдгүүдээ шалшарууллаа. Бид хамтдаа REMAX Mongolia бүсийн 1,3,4,5,6,7 дугаар сарын ШИЛДЭГ брокер оффис, хагас жилийн Шилдэг баг,  мөн 2020 ОНЫ ШИЛДЭГ БРОКЕР ОФФИС хоёрдугаар байранд шалгарсан амжилт дүүрэн он байлаа.

-Хэзээг мэдэхгүй ч “Ковид-19” халдварын дараагийн цаг хугацааг хэрхэн төсөөлж байна вэ?

-Хүмүүс хөл хорионд байхдаа орон сууцаа таньж мэддэг. Мөн Монголчууд аливаа зүйлээ хольж солих дуртай ард түмэн. Мөнгөгүй байсан ч юмаа бартердаад солиод байдаг. Компаниуд хоорондоо маш их үл хөдлөхийн арилжаа хийдэг. Ремакчууд үүнд бэлдэж байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хангагдаагүй хэрэгцээ Ремаксчуудыг хүлээж байгаа гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнес амжилт хүсье.

 

Ярилцсан Б.Тэгшсүрэн

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x