Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны салбарт дижитал шилжилт хийх Smart Order – Захиалгын нэгдсэн B2B шинэ системийг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий дахинд бизнесүүд дижитал шилжилт хийж байгаа өнөө үед манай улсад ч байгууллагууд цаг үеэсээ хоцролгүй шинэ шинэ боломжуудыг эрж хайх, техник технологийн давуу талыг ашиглан зардалаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэх, хоорондоо илүү хурдтай холбогдох шаардлагатай тулгарч байгаа билээ.

Smart Order –Захиалгын нэгдсэн B2B систем нь байгууллага хоорондын бараа, ажил үйлчилгээний захиалгыг онлайнаар шийдэх боломжыг олгосноор, Монголын шилдэг үйлдвэрлэгч, борлуулалт түгээлтийн компаниуд уг системд нэгдэн орсоор байна. Хүнсний дэлгүүр, бөөний төв, ресторан болон бусад аж ахуй нэгжүүд Монголын томоохон бэлтгэн нийлүүлэгчдийн барааг бөөний болон үйлдвэрийн үнээр онлайнаар захиалж, нэмэлт зардал чирэгдэлгүй хурдан шуурхай татан авалт хийж эхэлж байна.

 

Smart Order – Захиалгын нэгдсэн B2B систем нь байгууллага хоорондын дотоод ERP - системүүдийг холбож нэгдсэн нэг сүлжээнд оруулж байгаа шийдэл юм. Захиалагч тал өөрийн дотоод кассын болон ERP системээсээ захиалга үүсгэхэд тэдгээр захиалга нь шууд Бэлтгэн нийлүүлэгчийн дотоод ERP систем рүү орох боломжийг бүрдүүлж өгснөөрөө байгууллагууд хоорондоо шууд холбогдож байгаа юм. Зөвхөн захиалгаас гадна хоёр талын дотоод систем барааны үлдэгдэл болон тэдгээрийн дуусах хугацааны мэдээллийг солилцох боломжтой болж байгаа юм. Системийг ашиглаж буй байгууллагуудын хүний оролцоотой гараар хийдэг үйлдлүүдийг багасгаж, алдаатай мэдээлэл үүсэх эрсдэлээс сэргийлсэн орчин үеийн шилдэг шинэ технологитой хөл нийлүүлж алхаарай.

 

Та Smart Order – системд бүртгүүлснээр бэлтгэн нийлүүлэгчдийн борлуулж буй бүх бараа, системд шинээр орсон бараа, борлуулалт ихтэй бараа болон хөнгөлөлт урамшуулалтай барааны мэдээллүүдийг авах боломжтой бөгөөд таны захиалга бэлтгэн нийлүүлэгч байгууллагад тэр дороо хүрнэ.

Тухайн бэлтгэн нийлүүлэгч байгууллагын төлөөлөгч, борлуулагч нарыг хүлээх, утсаар олон дахин ярих шаардлагагүйгээр та өөрөө шууд захиалгаа үүсгэх боломжтой гэдэг нь том давуу тал олгож байгаа юм.

Smart Order – Захиалгын нэгдсэн системийг ашиглахад захиалагч талд үүсэх давуу талууд:

  1. Та байгууллагаар бүртгүүлээд өөрт хэрэгтэй бараагаа онлайнаар захиалах боломжтой. Нэхэмжлэх шууд байгууллага дээр имэйлээр хүрээд ирнэ. Дансаар шилжүүлэх боломжтой.
  2. Smart Order - систем нь бэлтгэн нийлүүлэгч байгууллагын дотоод ERP - системтэй холбогдсон учир таны захиалга шууд бэлтгэн нийлүүлэгчийн дотоод системд шууд очино. Бэлтгэн нийлүүлэгчиийн дотоод ERP – систем дээр ирсэн таны захиалгыг баталгаажуулах, ачилтанд бэлтгэх, агуулахаас түгээлтэнд гаргахад Smart Order – систем дээрх захиалгын төлөвүүд өөрчлөгдөх бөгөөд таньд мессежээр мэдээлэл очно.
  3. Бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд руу системээр дамжин хариуцсан худалдааны төлөөлөгч болон бусад хүмүүстэй шууд холбогдох боломжтой.
  4. Үйлдвэрийн болон бөөний үнээр захиалгаа өгөх боломжтой. Хэрэв та тусдаа гэрээтэй бол гэрээний үнээр захиалгаа өгөх боломжтой.
  5. Бэлтгэн нийлүүлэгчтэй тохиролцон зээлээр барааны захиалга өгөх боломжтой.
  6. Бэлтгэн нийлүүлэгчийн шинэ барааны мэдээлэл болон хөнгөлөлт, урамшуулалтай барааны мэдээллийг цаг алдалгүй шууд авах боломжтой.
  7. Smart POS – кассын системийг үйл ажиллагаандаа үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
 

Та хүссэн төхөөрөмжөө ашиглан системд бүртгүүлэх, захиалга өгөх боломжтой.


Web : https://smartorder.mn/

Android : https://bit.ly/3i1XJC1

iOS : https://apple.co/39iKiK1

Smart ERP – цогц системийн бүх дэд систем дотор тусламж цэс дотроос


Facebook page:  https://www.facebook.com/smartordermn

Facebook group : Smart Order - хэрэглэгчид


Бэлтгэн нийлүүлэгчээр бүртгүүлэх, нэмэлт мэдээлэл авах утас 8901569877019090, 89879090

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.