2021/01/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.47₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-21°
|
-29°
03:00
S20
-16°
04:00
S20
-17°
05:00
S29
-17°
06:00
S26
-18°
07:00
S20
-19°
08:00
S20
-19°
09:00
S26
-19°
10:00
S26
-18°
11:00
S26
-16°
12:00
S30
-15°
13:00
S30
-13°
14:00
S20
-12°

“Багшийн туслах” сан Багш нарыг чадваржуулах онлайн сургалт зохион байгуулах гэж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 9
Сурталчилгаа
Зураг

Хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн асуудлууд яригдаж байгаа ч боловсролын асуудалд анхаарал төдийлөн хандуулахгүй байгаа билээ. Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн ямар ч бэлтгэлгүй виртуал танхимд шилжсэнээр багш нар хүндхэн сорилттой тулгарч байна. Хөл хорионы үед сурагчдад  хичээлийн хоцрогдол үүсэж байгаа.

Багшийн туслах сан боловсролын хүртээмж, шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулж, боловсролын асуудалд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулсан. Түүний нэг нь СЭЗИС, МУБИС, Багшийн туслах сангийн хамтран олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулан зохион байгуулсан онлайн эрдэм шинжилгээний хурал юм. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь олон улсын эрдэмтдийг оролцуулснаараа давуу талтай болсон бөгөөд Хөл хорионы үеийг хэрхэн хичээлийн хоцрогдолгүй даван туулж байгаа туршлага, хичээлийн шинэ арга барил, квантын тооцооллыг сургалтад нэвтрүүлэх зэрэг олон сонирхолтой илтгэлүүдийг хүргэсэн.

Энэ удаа багшийн туслах сан, МУБИС-ын Зайны сургалтын албатай хамтран ЕБС-ийн багш нарт зориулсан “Цахим сургалтын арга:тонгоруу сургалт” сэдэвт онлайн сургалтыг энэ сарын 14,15 ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Flipped classroom буюу тонгоруу сургалтын арга зүй нь одоогийн танхимын сургалтын эсрэг буюу сурагчид хичээлдээ ирэхээсээ өмнө хичээлийн сэдэвтэй танилцаад, анги дээрээ тухайн хичээлээр мэтгэлцээн өрнүүлж, бүтээлч байдлаар хичээлийн цагийг өнгөрүүлдэг. Жишээлбэл математикийн хичээл дээр пифагорын теоремыг үзэх гэж байгаа бол гэртээ бүх сурагчид теоремын тухай сурах бичиг, интернетээс судална. Дараа нь анги дээр багштайгаа хамт бодлогуудыг бодож, дадлага хийх юм. Харин гэртээ сонирхлынхоо дагуу гүнзгийрүүлэн суралцах юм.

Тонгоруу сургалтын арга зүйг нэвтрүүлэхэд багш нарт эхэндээ бага зэрэг ачаалал үүсдэг. Мөн сурагч нь идэвхтэй байх шаардлагатай. Ялангуяа хөл хорионы үед энэ аргыг нэвтрүүлэх нь амаргүй.

Багшийн туслахын зүгээс энэ шинэ арга зүйг сургалтандаа хэрэглэхэд багш нарыг сургах, бэлдэх үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтанд JET, ХҮМҮҮН дунд сургууль, 117-р сургууль, МУБИС-ын багш менежерүүд илтгэгчээр оролцож, Flipped classroom арга зүйг амжилттай хэрэгжүүлж буй туршлага болон хөл хорионы үед хэрэглэж болох сургалтын технологиудыг танилцуулах юм.

Сургалтанд хамрагдах багш нар ЭНД ДАРЖ формыг бөглөн  Submit  товчийг дарж бүртгүүлэх боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x