Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

2021.01.08: 33 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,395 болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.08/

https://www.facebook.com/iKonNews/videos/204616947986360

“Өчигдөр улсын хэмжээнд 14,225 хүний сорьцод шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан бол бусад нь сүүлийн үед бүртгэгдээд буй голомтот халдварын хавьтлуудтай холбоотойгоор гарсан байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,395 боллоо.

Үүнээс хүн 896 эдгэрээд байгаа бол 488 хүн эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.