Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Богд банк жижиг дунд үйлдвэрлэгч нарт бага хүүтэй төслийн зээлийг олгож байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий даяараа “COVID-19”  цар тахалтай хүнд цаг үеийг даван туулж байна. Хатуу хөл хорио тогтоосноор хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнээс бусад бүх салбар хаагдлаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес нь зогсонги байдалд орсон, түүхий эд материалаа татаж чадахгүй гэх мэт олон хүндрэлүүд үүссэн. Энэхүү асуудал дээр Богд банкны зүгээс нөхцөл байдал хүндэрсэн харилцагчдынхаа зээлийн төлбөрийг хойшлуулах, бүтцэд өөрчлөлт оруулах, торгууль алданги тооцохгүй байх зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

“COVID-19” цар тахлын дараах эдийн засгийг хурдан сэргээхийн тулд засгийн газраас ЖДҮ-г анхаарах нь хамгийн чухал гэдгийг онцлон улмаар Монголбанкнаас үүнтэй холбоотойгоор шаардлага хангасан тодорхой цөөн тооны арилжааны банкуудад репо санхүүжилтийг олгоод байна.

 

БОГД банк нь энэхүү хөнгөлөлттэй төслийн зээлийг өнгөрсөн оны 12 сараас эхлэн харилцагч нартаа санал болгоод явж байгаа бөгөөд хуучин зээлдэгчдийнхээ зээлийг дахин санхүүжүүлэхээс гадна шинэ харилцагч нарт уг зээлийг олгож байна.

Жижиг дунд үйлдвэрлэгч та энэхүү төслийн хүрээнд үйл ажиллагааны чиглэлээс хамааран 300 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх зээлийг жилийн 10.5 хувийн хүүгээр авах боломжтой .

Энэхүү төслийн нөхцөл, тавигдах шалгуурыг ЭНД дарж авах боломжтой бөгөөд зээлд хамрагдах хүсэлтээ өөрт ойрхон байрлах Богд банкны салбарт хандан шийдвэрлүүлнэ үү.

Богд банк нь үндэсний баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих төлбөр бүрийн арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх болно. Хамтдаа эрсдлийг даван туулцгаая.

БОГД БАНК – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ

Холбоо барих: (976) 7577 1199  

Email хаяг: info@bogdbank.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.