Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Явуулын 50 баг Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны байр тус бүрээр явж, PCR шинжилгээ авна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн 5, 6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосныг мэдээлсэн билээ. Тухайн бүсэд тандалт, илрүүлгийн шинжилгээг өнөөдөр болон маргааш зохион байгуулахаар болох юм. 

Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг Баянгол дүүргийн Шуурхай штабаас уриаллаа. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

Хязгаарлалт тогтоосон 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой.

Харин бусад хорооны иргэд зөвхөн 13 дугаар сургууль дээр байгуулсан цэгт 09:00-17:00 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжтой.

 

 

 

Эх сурвалж: Баянгол дүүргийн Шуухай штаб