Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хэвтэн үйлчлүүлэгчдийн тоо 10 дахин буурчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн амьсгалын замын өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Амьсгалын замын өвчлөлийн үед амны хаалт зүүх, гараа угаах, зай барих нь ямар чухал болох нь харагдаж байна. Манай улсад жил бүр амьсгалын замын өвчлөл гардаг. Тухайлбал, 2017, 2018, 2019 онд 10,000 хүн тутмын 66 нь амьсгалын замын өвчнөөр өвчилж байсан. Харин 2020 онд 10,000 хүн тутмын 12.5 нь амьсгалын замын өвчнөөр өвчилжээ.

 

Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 10 дахин буурсан байгаа. Өнгөрсөн онд 600,000 гаруй зорилтот бүлгийн иргэнээ вакцинд хамруулсан нь мөн үүнд нөлөөлсөн болов уу" хэмээн ярилаа.

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/472768773710440