Цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн өглөө.
"Монгол Улсын тархалтын байдлыг харвал Улаанбаатар хотод класстер хэлбэрээр тархаж, хөдөө орон нутаг харьцангуй голомт намжсан байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлэх боломжтой байгаа ба хүн амын дунд нийтийг хамарсан цар тахал болоогүй байгаа учраас халдвар авсан иргэдээ тусгайлан эмчлэх тактикаар ажиллаж байна. Хэрэв хүн амын дунд тархалт гараад ирвэл хөнгөн өвчтөнийг гэрээр нь эмчлэх стандарт руу шилжинэ" гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр онцлов.
Мөн манай улсын нэг айлд дунджаар 3-4 хүн амьдрах, нэг гэрт бөөнөөрөө байдаг онцлогийг харгалзан эмчилгээгээ үргэлжлүүлж байгааг хэлсэн юм.
КОВИД-19 манай улсын хүн амын дунд тархвал ашиглахаар бэлдсэн 5,366 орны 9.5%-ийг одоогийн байдлаар ашиглаж буй аж. Тодруулбал,
28 хоногт тухайн голомтоос халдвар гарахгүй бол идэвхжил нь зогслоо гэж үздэг.
"Манай улсад Сэлэнгэ аймагт сүүлийн 15 хоног өвчлөл гараагүй байдалтай явна. Энэ нь иргэд хөл хорионы дэглэмийг сайн сахиж байгаатай шууд холбоотой. Тэр утгаараа нийслэл дэх голомтуудыг намжаахад иргэдийн оролцоо маш чухал” гэдгийг мэдээллийн төгсгөлд хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!