Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ МИАТ компанийн онгоцыг хөлсөлж ажилчдаа авчирсан

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр 17:00 цагийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр шөнө ирсэн нэг нислэгтэй холбоотой тодорхой мэдээлэл өгье. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан ажилтнуудаа буцаах, оронд нь ажиллах ажилчдыг авчрах хүсэлтээ удаа дараа тавьж байсан. Манай үндэсний тээвэрлэгч МИАТ компанийг хөлсөлж, тус онгоцоор ЭСЯ-ны 30, НҮБ-ын гурван ажилтан, манай улсын таван иргэн ирсэн. 

Манай улсын таван иргэний хувьд хоёр нь Монголоос очсон боловч БНСУ хилээрээ нэвтрүүлээгүй, нутаг буцах нислэггүй 10 гаруй хоносон байсан. Олон улсын нислэгийн дүрмийн дагуу эдгээр зорчигчдыг аваачсан улс нь буцаан авах үүрэгтэй байдаг. Тиймээс бид АНУ-ын ЭСЯ-нд хүсэлт тавьж хоёр иргэнээ авчирсан.

Бас нэг зорчигчийн хувьд эндээс БНСУ руу хүнд өвчтэй хүнийг харгалзаж явсан эмч байгаа юм. Үлдсэн хоёр зорчигчийн нэг нь маш хүнд нөхцөл байдалтай бөгөөд гэр бүлийн хүн нь сахиур нь байсан. Энэ 38 хүнийг Кемпинский зочид буудалд тусгаарласан" гэв.