Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Нийслэлийн 410 мянган өрхөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулахаар судалгаа хийж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 37 тусгаарлах байранд 1,708 иргэн байна. Улаанбаатар хотод 31 тусгаарлах байрыг нь ашиглаж байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар 36 иргэнийг нэмж тусгаарласан бөгөөд дотоод шилжих хөдөлгөөн хийж 24 иргэнийг шилжүүлэн тусгаарласан. Зургаан иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Үндсэндээ сүүлийн 72 цагийн байдлаар 105 хүн гэрийн ажиглалтад шилжсэн ба “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2”-оос есөн хүн эдгэрч гарсан.

Улсын хэмжээнд 670 иргэн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтад байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг хүсье” гэв.

Мөн Улаанбаатар хотод "тэг зогсолт" хийх талаарх мэдээлэл нийгэмд тарсан тухайд тэрбээр хэлэхдээ “Нэг өрх- Нэг иргэн уриан дор шинжилгээг иргэдээс авч байгаа. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 410 мянган өрхөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулах судалгаа хийж байна. Түүнээс биш удирдлагын түвшинд Улаанбаатар хотод "тэг зогсолт" хийх асуудал яригдаагүй тул иргэд сандарч үймэхгүй байхыг хүсье. Улаанбаатар хотод "тэг зогсолт" хийх боломжгүй” гэсэн юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/472768773710440